COVID-19: Нидерландад картаар тооцоо хийхийг уриалжээ
2020-03-12

 

Нидерландын супермаркетууд иргэдэд хандан бэлэн мөнгөөр биш харин картаар тооцоо хийхийг уриалжээ. Харин худалдан авагч бэлнээр тооцоо хийх хүсэлтэй бол гараас шууд гарт дамжуулан өгөхгүй байхыг сануулсан байна. 

 

Ийм арга хэмжээ авснаар шинэ төрлийн титэм вирусийн халдвар авах эрсдлийг бууруулах боломжтой гэж үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин