Зөв эмчилгээний үр дүнд халдвартай иргэний биеийн байдал тогтворжсон
2020-03-13

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ДЭМБ-ын мэдээллээр 122 улс, нутаг дэвсгэрт COVID-19 вирусийн халдварын 125048 тохиолдол бүртгэгдэж 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 312 хүн нас баржээ. Итали улсад халдвар авсан иргэдийн тоо 2216-аар нэмэгдэж нас баралт 189-аар өсч нийт нас баралт 1016-д хүрчээ.  Харин  Иранд 24 цагийн хугацаанд 63 хүн нас барсан байна. БНХАУ-д сүүлийн таван хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 50-иас цөөн гарсан бөгөөд тус улсад дэгдэлтийн оргил үе өнгөрсөн болохыг албан ёсоор мэдэгджээ. 

 

Дэлхийн хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлж үндэсний хэмжээнд боловсролын үйл ажиллагааг бүрэн зогсоосон 26 улс байгаа аж. 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сараас хойш 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлыг тусгаарласан боловч онош үгүйсгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Булган суманд гурван иргэн ажиглалтад авсан байна. Иргэдийн биеийн байдал сайн байгаа. Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор Австрали, Москва, Шанхай, Германаар дамжин ирсэн 10 иргэнийг ажиглалтын байранд тусгаарласан. Нийтдээ өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт 72 хүнийг ажиглалтад авч, сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлаад байна" гэлээ.

 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өдөр бүр гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд гэр орондоо 10 минутын турш агаар сэлгэлт хийж, цонх халхавчаа онгойлгож байхыг зөвлөлөө. Хамгийн гол өвчин дамжуулагч эрхтэн нь гар тул гараа сайтар савандаж, бүлээн усаар угаах, хүний гар хүрэх бүх бохир зүйлийг өдөрт 2-3 удаа арчиж цэвэрлэх нь COVID-19 вирусээ урьдчилан сэргийлэх чухал арга гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллэв.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Халдвар авсан Франц улсын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан. Фран улсын биеийн байдал тогтвортой, тайван байгаа. Шаардлагатай зүрх, судасны чиглэлийн эмч нарыг дайчлан ажиллуулж байна. Гуравдугаар сарын 12-нд нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжилгээ хийгдэж байгаа. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч шинж тэмдэг илрэх эсэхэд байнга хяналт тавин ажиллаж байгаа" гэлээ. 

 

Франц улсын иргэний ойрын хавьтлын бүх хүнийг олж илрүүлэн тусгаарлалт, тандалт судалгаа хийсэн тул иргэд, олон нийт санаа зовохгүй байж болно гэдгийг мэдээллээ. Мөн халдвар авсан иргэнд давтан шинжилгээ хийхэд халдвар авсан нь дахин тогтоогдсон байна. 

 

Өвчтөн 36.5 хэмийн халуунтай байгаа бөгөөд зөв эмчилгээ хийгдэж байгаа тул өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцоллоо. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Баярлалаа Сайхан мэдээ бна Азийн бар болцгооё
2020-03-15
АНУ-ын Нью-Йорк хотноо танхай этгээд тус улсад суралцдаг Солонгос эмэгтэй оюутныг маск зүүгээгүй хэмээн зоджээ. Энэ нь коронавирусийн халдвараас болж хятад солонгосыг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсны нэг жишээ хэмээн Өмнөд Солнгосын хэвлэлүүд бичжээ. 23 настай оюутан бүсгүй өнгөрсөн Мягмар гаригт Манхэттен дүүргийн дунд орших нэгэн барилга руу орох гэж явахдаа халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд нь тухайн оюутны суралцдаг хэлний дамжаа байрладаг байранд амьдардаг аж. Хохирогчийн мэдүүлснээр халдлага үйлдсэн этгээд “Чиний маск чинь хаана байна? Чи муу Хятад коронавирус авчирлаа” хэмээн түүнийг үсдэж, нүүр рүү нь цохисон аж. Хохирогч бүсгүй эрүү нь мултарсан байж болох гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг Нью-Йорк хотын үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн шалгаж байна.
2020-03-14
hovoor ajlaa yvuuldag yamnii avgaichuul bolohoo bainguut lamdaj unuudruus shuud irgedtei hereldej ehellee
2020-03-14
Иргэн:
Та нар минь өөрсдийнхөө аюулгүй байдлыг маш сайн анхаараарай даа! Амжилт хүсье!
2020-03-13
Фран улсын биеийн байдал тогтвортой, тайван байгаа гэнээ хэхэ
2020-03-13
Uuganbaatar:
Ajlaa sain hiij bna mundag
2020-03-13
Mongolyn emch naraar baharhaj bna. Ta nartaa ih bayarlaj bna shuu:
Mongolyn emch naraar baharhaj bna. Ta nartaa ih bayarlaj bna shuu! Uursdiinhee eruul mendiig sain bodooroi! Ta nar bol orchin uyiin baataruud.
2020-03-13
Солонгос хятдад эмнэлгийн ажилтнууд их халдвар авсан шүүдээ. Маск битүү хамгаалалтын хувцастай байж
2020-03-13
АНУ-ын Нью-Йорк хотноо танхай этгээд тус улсад суралцдаг Солонгос эмэгтэй оюутныг маск зүүгээгүй хэмээн зоджээ. Энэ нь коронавирусийн халдвараас болж хятад солонгосыг үзэн ядах, арьс өнгөөр ялгаварлах үзэл газар авсны нэг жишээ хэмээн Өмнөд Солнгосын хэвлэлүүд бичжээ. 23 настай оюутан бүсгүй өнгөрсөн Мягмар гаригт Манхэттен дүүргийн дунд орших нэгэн барилга руу орох гэж явахдаа халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд нь тухайн оюутны суралцдаг хэлний дамжаа байрладаг байранд амьдардаг аж. Хохирогчийн мэдүүлснээр халдлага үйлдсэн этгээд “Чиний маск чинь хаана байна? Чи муу Хятад коронавирус авчирлаа” хэмээн түүнийг үсдэж, нүүр рүү нь цохисон аж. Хохирогч бүсгүй эрүү нь мултарсан байж болох гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Энэ хэргийг Нью-Йорк хотын үзэн ядах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн шалгаж байна.
иргэн:
Эмчлээд буцаачих, халдваргүй орны тоонд орцгооё Иргэд ухамсартай байхад болно.
2020-03-13
Od:
Ashgui dee. Tomrood soliorood baisan biz dee MGL emch nariig ilt basamjilaad baisan. Amiig ni ymartai ch avarch bgaa ym bn. MGL iin ner tor itgel nainvar boloh ym daa
2020-03-13
bolj dee
2020-03-13
Nam bus irgen:
Zaa yamai daa. Saihan medee bna.
2020-03-13
Za ashgui de Ene n neg turgehen shig edgeed bosood ireerei hilee
2020-03-13