Монголын иргэд Казахстанаас хууль бусаар амны хаалт гаргах гэж байгаад саатуулагджээ
2020-03-13

 

Монгол улсын дөрвөн иргэн хоригийг үл хайхран, амны хаалт хилээр нэвтрүүлэхийг завдан саатуулагдсан талаар Казахстаны Павлодар мужийн Улсын орлогын департамент мэдэгдсэнийг Total.kz дамжууллаа. 

 

Казахстаны Ерөнхий сайдын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн захирамж болон шинэ төрлийн титэм виусийн халдварын тархалттай холбоотойгоор тус улсаас шүүгчтэй амны хаалт, хамгаалалтын нүдний шил, тахлаас хамгаалах хувцас, нэг удаагийн хамгаалалтын хувцас, амны хаалт, халат болон бээлийг гаргахыг хориглосон.

 

Энэ хориг тавигдсанаас хойш хууль бусаар амны хаалт их хэмжээгээр нэвтрүүлэх оролдлого дөрвөн удаа гарсан бөгөөд эдгээрийн дунд Монгол улсын иргэд байжээ.

 

"Монгол улс руу барааны баримт бичиг, зөвшөөрлийн баримт бичиггүйгээр 8000 амны хаалт нэвтрүүлэхээр завдсаныг таслан зогсоосон. Хууль бусаар амны хаалт нэвтрүүлэхийг завдсан этгээдүүд нь Монгол улсын иргэд байсан бөгөөд 27 настай хоёр, 32-33 настай хоёр иргэн байсан" гэж Улсын орлогын департамент мэдээлжээ.

 

Энд дуулгахад, дэлхий даяар титэм вирусийн халдвар тархсан энэ нөхцөлд амны хаалт, хамгаалалтын хэрэгслүүдийн эрэлт эрс өссөн бөгөөд үүнтэй холбоотойгоор ОХУ ч мөн энэ төрлийн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хилээр гаргахыг хориглосон юм. 

 

Харин энэ хоригийг үл хайхран манай улсын иргэд Орос-Монголын хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг өмнө нь бүртгэгдэж байв. Хориотой бараа бүтээгдэхүүнийг журам үл хайхран хилээр нууж гаргахыг завдвал тухайн бүтээгдэхүүнийг улсын орлого болгохын дээр захиргааны зөрчлийн хэрэг үүсгэн, мөнгөн торгууль ноогдуулах зэрэг шийтгэл ноогдуулдагийг иргэддээ анхааруулж байна.

Амны хаалт хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан Монголын иргэнийг саатуулжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
z:
hasaguudiin unen torh n sanaa muutai ganstaaraa baihdaa um yriad baij baisnaa 2laa bolonguutaa dolj ochood hoorondoo mongol hun tiim iim geed hob yriad oyutnii bairand baihad ideh ymaa nuugaad oron dotroo orchood ideed baidag omhii sanaatai osmonii uldegdeluud
2020-03-30
muu osmonii uldegdel hasaguud hezee saihan sanaatai baisiin
2020-03-30
z:
hasaguud ch mon saihan sanaatai baihdaa mongol huniig uher geh hen um be hubhai hasag
2020-03-30
BAYAN- Ulgiin hasaguud mongol hazah 2iin dund togloj mungu saaj baigaa n ene.Ehleed munguur baahan yum avahuulj mungutei bolonguutai ,daraa n gaaliinhandaa matah n gasaguudiin sursan ajil
2020-03-13
Zochin:
Sain nuuj bhgui yasan neg ni olison bn
2020-03-13
Эвийдээ
2020-03-13
ZOCHIN:
TEGEED YADGIIN .TCUS NEGTEI KAZAKUUDAD CHINI L IJILHEN OCHINOSHDEE ..TENEG HASAGUUDAA....HEREGTEI GEVEL MONGOLCHUUD CH GESEN TA NART TUSLAH UE IREH BLGUIDEE...HAR TAMHI BOL YAY GEHEV...KAZAKSTAND ILREEGUIL BGAASHDEE...
2020-03-13
Зочин:
Энэ тэгээд амны хаалт хулгай хийсэн саатуулагдсанд ямар хаана б.н ухэр монгол минь умхий санаатай гэдгийн
2020-03-13
Зочин:
Тамхи зѳѳж яваад баригддаг дипломатуудыг бодоход яахав дээ.
2020-03-13
Хасагууд монголд дандаа дайсагнаж байх юмаа.Муу түүхгүй хасагууд.Алтан ордны улсын нэг аймаг байж Бат хааны боолууд.1500 оноос түүх гь эхэлдэг тэнэмэлүүд
2020-03-13
Зочин:
Энэ тэгээд амны хаалт хулгай хийсэн саатуулагдсанд ямар хаана б.н ухэр монгол минь умхий санаатай гэдгийн