COVID-19: Австралийн Дотоод хэргийн сайд халдвар авчээ
2020-03-13

Австралийн Дотоод хэргийн сайд Питер Даттон шинэ төрлийн титэм вирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан талаар The Australian цахим хуудас мэдээллээ.

 

Дотоод хэргийн сайд Питер Даттон гуравдугаар сарын 13-ны өглөө сэрэхдээ халуурсан, хоолой нь өвдсөн зовиуртай байсан гэнэ. 

 

"Би тэр даруйдаа Квинслендийн Эрүүл мэндийн хэлтэстэй холбогдож, улмаар COVID-19 виусийн шинжилгээ өгсөн. Эрүүл мэндийн хэлтэс үдээс хойш надтай холбогдож, шинжилгээ эерэг гарсан гэж мэдээллээ" хэмээн Даттон мэдэгджээ. Одоо тэрбээр эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. 

 

Даттон вирусийн халдвар авсан анхны холбооны хэмжээний улс төрч  юм. Шинэ төрлийн титэм вирус эрчимтэй тархаж байгаа энэ нөхцөлд Австралид 500 -аас дээш хүн оролцох олон нийтийн арга хэмжээг цуцлахаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин