Улаанбаатарт 6 хэм дулаан байна
2020-03-15

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2020 оны 03 дугаар сарын 15-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин