ВИДЕО: Архи дархлааг хамгаалахгүй, коронавирусийн халдварт өртөмтгий болгоно
2020-03-15

 

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

 

Коронавирусийн халдвар дэлхийн 135 оронд бүртгэгдсэн

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

ЭМЯ-ны газрын дарга н.Нарангэрэл:

 

-Өчигдөр мэдээлэл хийснээс хойшхи 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар дэлхийн 135 оронд бүртгэгдсэн. 13 оронд шинээр өвчлөл нэмэгдсэн байна. Голдуу тархаад байгаа арлын орнуудад бүртгэгджээ. Иран, Испани, Норвеги зэрэг оронд өвчлөл эрчтэй тархаж байна. Харин БНХАУ, БНСУ-д өвчний тархалтыг хязгаарлаж байна. Бид та бүхэнд шинжлэх ухаанд тулгуурласан бодит мэдээллийг өгч байна. Цахимаар иргэдийн асуултад хариулна.

 

Дэлхийн хэмжээнд нийт нас баралт 5393-т хүрээд байна

 

 

ДЭМБ-ын мэргэжилтэн н.Ариунтуяа:

 

-ДЭМБ-ын  гуравдугаар сарын 14-ний өдрийн мэдээгээр "covid-19"-ийн халдвар 9769-өөр нэмэгдэж, шинээр 13 улсад халдвар бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 438 хүн нас барж, нийт нас баралт 5393-т хүрээд байна. Европ халдварын гол цөм болж, тархалт хурдацтай явагдаж байна. Дэгдэлтийг хязгаарлах зорилгоор аль болох гэрээсээ гарахгүй байх зөвлөмжийг өгч байна. 

 

Европ тивд халдвар эрчимтэй тархаж байна

 

 

ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга н.Янжмаа:

 

-Европ тивд халдвар эрчимтэй тархаж байна. Жишээлбэл, Франц улсад өчигдөр шинээр 808 тохиолдол, 12 нас баралт бүртгэгджээ. Францад өчигдрөөс хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээгүүрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулж, бусад үйл ажиллагааг зогсоожээ. Румын улсад онц байдал зарлаж, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг гэрээсээ ажлаа хийхийг анхааруулжээ. Итали улсын эрүүл мэндийн тогтолцоо хүнд байдалд орж, орны эргэлт удаан байна. Шинээр ирэх өвчнүүдийг зарим мужид хүлээн авах боломжгүй болжээ. 

 

Дүүргүүдийн эрчим эмчилгээний тасгийн орнуудын тоог нэмэгдүүлнэ

 

 

ЭТҮГ-ын дарга н.Буянжаргал:

 

-Өнөөдрийн байдлаар ажиглалтад 609 тохиолдлыг хянаж байна. Өнөөдөр цэргийн төв эмнэлэг, Асралт мед эмнэлэгт ажиглалтад байлгаад ямар нэг шинж тэмдэг илрээгүй учир хяналтаас гаргаж байна. Өнөөдөр Дархан-Уул аймагт гурван тохиолдол нэмэгдэж ирсэн. Тайланд, Тайваниар явсан гэр бүлийн хүмүүс. Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэдээс нэг иргэн халуурсан, шүд өвдсөн гэснийг нэгдсэн эмнэлэгт тусгаарлажээ.  Дүүргүүдийн эрчим эмчилгээний тасгийн орнуудын тоог нэмэгдүүлнэ. 

 

Хамгийн ойрын хавьтлын 269 иргэнийг хяналтдаа авч, шинжилгээ хийж дууслаа

 

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-Өчигдөр өглөө Дорноговь аймгаас ирсэн 54 иргэний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Хамгийн ойрын хавьтлын 269 иргэнийг тогтоож, хяналтдаа авч, шинжилгээ хийж дууслаа. ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг хяналтад аваад байна. Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт нийт 53 иргэнийг тусгаарлаад байна.

 

Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Архины хамааралтай иргэдийг хяналтад авсан уу?

 

ЭТҮГ-ын дарга н.Буянжаргал:

 

-Нийслэлээс зохион байгуулж, орон гэргүй, архины хамааралтай хүмүүсийг тусгаарлаж үзлэг шинжигээ хийж байгаа гэсэн мэдээлэл байгаа. 

 

-Дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотой ДЭМБ шинээр ямар нэг зөвлөгөө гаргасан уу?

 

-ДЭМБ-ын захирал гараа яаж угаахыг өөрөө бичлэг хийж, зөвлөгөө өгч байгаа. Энэ өвчин эхэлсэн цагаас гараа угаахыг бид зөвлөсөн. Удаан хугацаагаар бүлээн усаар сайтар савандаж угаахыг зөвлөж байгаа. Хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар мөн зөвлөж байна. Архи уух явдал хүний дархлааг бууруулж, энэ өвчинд өртөмтгий болгоно. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
АРХИ:
АРХИ ЗАРАХЫГ ХОРИГЛООД ӨГӨӨЧ ЭЭ
2020-03-16
Маргаашнаас үйлчилгээ хэвийн ажиллаж, зам нээгдэх нь буруу даа. ОХУ, Казахстанд тохиолдлууд ихэсч байна. Манайд дулаараад эхэллээ. Одоо л хянамгай байх үе ирлээ дээ.
2020-03-15
Ийм юм Монголчуудад мэдэгдээд хэвлэлийн бага хурал хийж байгаа бол ЭМЯ мэргэжилтнүүдээрээ Долоон буудлын Должин эмээнүүдийг авмаар юм доо.
2020-03-15
Дэлхий нийтээр тархаад буй коронавирусын халдвар Европын орнуудад ихээхэн хохирол учруулсаар байна. Тэр дундаа Итали улсад халдвар эрчимтэй тархаж, нийт өвчлөгсдийн тоо 21157-д хүрч, 1441 хүн нас баржээ. Тус улсад хорио цээрийн дэглэм тогтоосон. Иргэдийг гадагш гарахыг хориглосон бөгөөд оршуулга хийхийг ч мөн хоригложээ. Үүний улмаас Бергамо болон Ломбарди зэрэг мужийн эмнэлэгийн цогцос хадгалах газар дүүрсэн байна. Тиймээс цогцос шатаах газрыг 24 цагаар ажиллуулж эхэлсэн байна. Италийн эмнэлэгүүд амьсгалын аппаратын дутагдалд орж, зарим өвчтөн, тэр дундаа өндөр настай иргэдэд эмчилгээ хийхээс татгалзаад буй. Мөн гэртээ ганцаар амьдардаг өндөр настнууд коронавирусын улмаас хамгийн их хохирол амсаж, эмнэлэгийн тусламж авч чадалгүй гэртээ амьсгал хураах тохиолдол гарах болжээ.
2020-03-15