НАМЗХ “Мөрийн хөтөлбөр-Залуучуудын оролцоо” цахим санал асуулга авч байна
2020-03-16

 

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ноос залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын амьдралд түгээмэл тулгамдаж байгаа асуудал, саад, бэрхшээлүүдийг шийдвэрлэх, арга замуудыг намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор “МӨРИЙН ХӨТӨЛБӨР-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” цахим санал асуулгыг өрнүүлж эхэллээ. Тус холбоо залуусаас ирсэн санал бүртэй нэг бүрчлэн танилцаж асуулгыг нэгтгэсэн байна.  Үүнд:

 

-Дижитал засаглалтай, авлигагүй улстай  болох

 

-Инновацийн татваргүй чөлөөт бүс  байгуулж, старт-апуудыг дэмжих

 

-Дэлхийн Топ-100 шилдэг их, дээд сургуулиудад суралцах тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх

 

-21 аймаг, 9 дүүрэгт “Залуучуудын хөгжлийн ордон” байгуулах

 

-Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой тэмцэх

 

-Залуу гэр бүлийн орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр

 

-Тэтгэврийн реформ хийж, хувийн тэтгэврийн санг байгуулах

 

-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энтерпренерүүдийг бэлтгэх шинэ платформ үүсгэх

 

-Залуучуудад чиглэсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх

 

-Оюуны өмчийг хамгаалж, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн  нийт 10 асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгахаар саналд асуулгыг боловсруулсан байна.

 

 УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал асуулга гуравдугаар сарын 9-20-ны хооронд онлайнаар нээлттэй явуулна. НАМЗХ-ноос залуусыг сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна.

Shuud.mn
Сонин хачин
хурган комунист:
төлгөн комунистууд л дутаж үз ....
2020-03-16