Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2020-03-17

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2020 оны 03 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 1-6 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хангайн нурууны өвөр бэлээр 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин