Усан хил хамгаалалт хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
2020-03-17

 

Монгол Улсын хилийн урт 8252 км бөгөөд үүнээс 901 км нь усан хил юм. Хил хамгаалах байгууллага усан хил хамгаалалтын хүрээнд “Буйр нуур” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд усан хил хамгаалалтад шинэ техник технологийг нэвтрүүлж, боловсронгуй болгох ажлыг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа юм. Дорнод аймаг тэртусмаа Буйр нуур нь сүүлийн жилүүдэд аялагч, жуулчдын эрэлтэд, хүсэмжит чиглэл болон хөгжиж байна. Тиймээс ч Буйр нуурын усан хилийн хэсэгт хилчид аюулгүй байдлыг хангаад зогсохгүй орон нутгийн иргэд, аялагчдын аюулгүй байдлыг давхар сахиулан ажилладаг.

 

Буйр нуурын усан хил хамгаалалтын хүрээнд Монгол Улсын Хил хамгаалах байгууллага Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ, Монгол Улсын хилийн тухай хууль, “Бүсчилсэн хил хамгаалалт хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Усан хил хамгаалалт дэд хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлээд байна. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд Хилийн 0306 дугаар ангийн бүтэц, орон тоог шинэчлэн улсын хил хамгаалалтад шаардлагатай албан тушаалтнуудыг томилж, Буйр нуурын усан хил хамгаалалтыг гэрээт хилчний албаар зохион байгуулж эхлээд байгаа юм.

 

Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд усан хил хамгаалалтын хувилбарыг улирал, цаг уурын нөхцөлд тохируулан боловсруулж, ийнхүү албанд ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Мөн “Усан хил хамгаалалтын сургалт, албаны хангалт, аюулгүй ажиллагааны заавар”, “Усан хил хамгаалалтын техникийн ашиглалтын заавар”, “Усан хил хамгаалалтын холбооны хангалт, ашиглалтын заавар”, “Усны мандал дээр хөнгөн хөлөг эвдрэх, осолдох үед ажиллах” журам зэргийг батлуулсан нь биеэ даасан цогц хөтөлбөр болоод байгаа юм.

 

Ингээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлэг хяналтын цамхаг, усан зогсоолын инженерийн байгууламж, хөнгөн хөлөг, тусгай зориулалтын техник хэрэгслийн байрыг шинээр байгуулан хилчид усан хил хамгаалалтад хэрхэн ашиглаж, үүрэг гүйцэтгэж байгааг та бүхэнд гэрэл зургаар харуулъя.

 

Shuud.mn
Сонин хачин
Усан цэргийн хувцас нь ялгархаар
2020-04-19
Gajig oros ereen tsamts umsuhuu bokimoor..yamar orosyn army bish dee
2020-03-18