Турк улсаас монгол иргэдээ авчрахаар онгоц хөөрлөө
2020-03-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийнэ Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авчрахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц 2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрлөө.

 

Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан. Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана.

 

Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу 14 хоног тусгаарлана.

Shuud.mn
Сонин хачин
havdar tusaad mongoldoo uhej baigaa humuusiig yah ve tedend emchluuleh eruul yavah bolomj olgooch!
2020-03-19
yamar heregtei gej iim yum hiideg yum bol, kkkk sonin yumaa
2020-03-19
Mongol irgen:
los Angeles-aas Mongol ruugaa butsah geed ongots hezee solongosoos Mongol ruu orohiig hvleej bna vas Korein airiaar zorchih bilettei biletee sunguulaad hvleej bgaa ene tal deer manai gadaad yavdaliin yam Amerikad bgaa elchingees medeelel ochgog bolov uu medeelelbna uu hariytsan said yarihgyi ym zondoo hun bgaa sh dee nastai hvmvvs bgaa yavah geed
2020-03-18
Монгол иргэн:
Сайн байна. Монгол улс иргэдээ эрүүл ч бай өвчтэй ч бай аль ч үед нь хаяж болохгүй.
2020-03-18
havdar tusaad mongoldoo uhej baigaa humuusiig yah ve tedend emchluuleh eruul yavah bolomj olgooch!