АНУ Хятадын сэтгүүлчдийг "гадуурхсан"-ы хариуг БНХАУ өгөв
2020-03-18

 

АНУ нутаг дэвсгэр дээр ажилладаг Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоог багагсгах тухай шийдвэрийг Вашингтон гаргасны хариуд Бээжин ижил алхам хийнэ гэдгээ мэдэгджээ. 

 

Тодруулбал, Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын зарим сэтгүүлчдийн магадлан итгэмжлэх эрхийг хасч, хариу арга хэмжээ авч байгаагаа БНХАУ мэдэгдсэн байна. 

 

"АНУ өөрийн нутаг дэвсгэр дээр ажиллаж буй Хятадын сэтгүүлчдийн тоог багасгах шийдвэр гаргасан нь нутгаасаа хөөн гаргаж байгаатай адил хэрэг бөгөөд 2020 оны сүүл хүртэлх хугацаанд баримт бичгийнх нь хугацаа дуусч байгаа АНУ-ын иргэншилтэй сэтгүүлчдийг хуанлийн дөрөв хоногийн дотор БНХАУ-ын ГХЯ-д мэдэгдэж, өөрсдийн хэвлэлийн үнэмлэхээ 10 өдрийн дотор эргүүлж өгөхийг шаардаж байна " хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

 

Дээр дурьдсан арга хэмжээнүүд нь  The New York Times, The Washington Post, The Wall Street Journal,  The Time гэсэн хэвлэлүүдэд хамаарах аж. Ингэснээр эдгээр редакциудын сэтгүүлчид Хятад даяар буюу Хятадын тусгай захиргааны бүс болох Хонконг, Макаод ч үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болж байгаа гэнэ.

 

Түүнчлэн Хятадад байрлах дээр дурьдсан редакциудын удирдлагад хандан ажилтнууд, санхүүжилт, үл хөдлөх хөрөнгө болон БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр эрхэлдэг үйл ажиллагааныхаа талаар бүрэн мэдээллийг бичгээр өгөхийг шаарджээ. 

 

АНУ БНХАУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд авсан арга хэмжээ нь "ялгаварлан гадуурхсан" хэрэг хэмээн үзэж байгаагаа БНХАУ илэрхийлээд АНУ нутаг дэвсгэр дээрээ байх Хятадын редакциудыг хавчин шахвал цаашид ч хариу арга хэмжээ авахад бэлэн гэж онцолсон байна.

 

Энд дуулгахад, АНУ-д байрлах Хятадын төрийн хэвлэл мэдээллийн таван байгууллагын ажилтнуудын тоог 160-аас 100 болтол бууруулах шийдвэрийг АНУ гуравдугаар сарын гуравны өдөр танилцуулсан юм. Ингэснээр, энэ сарын 13-ныг хүргтэлх хугацаанд China Radio International радиостанц ажилтнуудынхаа тоог хоёроор,  China Daily-10  хүнээр орон тоогоо багасгах шаардлагатай болсон бол  China Global Television Network телевизэд 30 хүн, Синхуа агентлагт ердөө 59 хүн ажиллахыг зөвшөөрч байв.

 

 

Вашингтоны захиргааны энэ шийдвэр нь дэлхий даяар тархсан шинэ төрлийн титэм вирустэй огт холбоогүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байв. Түүний өгүүлснээр, энэ алхам нь титэм вирустэй холбоогүй, удаан хугацааны улс төрийн шийдвэр боловсруулалтын үр дүн гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
танай хятадууд ч муухай хогнууд даа
2020-03-19
Zaas ugaasaa amerik l hujaag horloo biz de yas yuman deer bol coronag amerikchuud hujaad turshsan shd odoo uuduu shidsen chuluu uuriin tolgoi deer l bolj bgaaz de
2020-03-18
танай хятадууд ч муухай хогнууд даа