COVID-19: АНУ 100 тэрбум ам.долларыг иргэддээ зарцуулна
2020-03-19

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан иргэддээ 100 тэрбум ам.доллартай тэнцэх нийгмийн болон санхүүгийн тусламж үзүүлэх тухай хуулийн төсөлд  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан талаар CNBC мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хөрөнгийг Америкийн аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудын эмнэлгийн чөлөөний төлбөрийг төлөх, татварын хөнгөлөлт болон амьжиргааны түвшин доогуур хүмүүст хүнсний тусламж үзүүлэхэд зарцуулах юм байна. 

 

АНУ-д ажилгүйдэл өсч байгаа энэ үед эдийн засгийн хямралыг даамжруулахгүйн үүднээс дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болсон хэмээн Трамп мэдэгджээ.

 

COVID-19: Төр дэмжихгүй бол АНУ-д ажилгүйдэл 20 хувьд хүрэхийг Мнучин анхаарууллаа

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин