COVID-19: БНСУ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 1,5 хувийн хүүтэй зээл олгоно
2020-03-19

 

 

Өмнөд Солонгосын жижиг дунд бизнесийнхэнд 50 их наяд вон буюу 39 тэрбум ам.долларын хэмжээтэй санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний багцыг баталсан талаар тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. Энэ шийдвэр "эдийн засгийн онцгой зөвлөл"-ийн хуралдааны үеэр гарсан байна. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, дээрх хөрөнгийг шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийн улмаас хүнд нөхцөл байдалд орсон жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчдэд дэмжлэг болгон олгох аж. Дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэх аюул улам бүр нэмэгдэж байгаа үед энэ арга хэмжээнүүдийг авах нь нэн чухал гэж Мүн Жэ Ин мэдэгджээ.

 

Тусламжийн багцад жижиг дунд бизнесийнхэнд олгох санхүүгийн дэмжлэгийг 12 их наяд вон хүртэл өргөжүүлэх бөгөөд дунджаар жилийн 1,5 хувийн хүүтэйгээр бизнес эрхлэгчид зээл авах боломжтой болох юм байна.

 

Хямралын үед эдийн засгаа дэмжих хойд хөршийн бодлого

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
нямаа:
асуумаар юм байна. энэ парламетны гишүүд, Засгийн газрын гишүүддээ энэ зээлээсээ тэрбумаар нь өгдөг болов уу
2020-03-20
Зочин:
Манайд ингэдэг ч болоосой . Сайхан юм аа .
2020-03-19
manaihaar gurvan say hund gurvan ter bum dollor gargasan baina saihan yumaa
2020-03-19
irgen:
TASARHAI
2020-03-19