COVID-19: Лондон метрогоо хааж, автобуснуудаа цөөлж байна
2020-03-19

 

 

Гуравдугаар сарын 19-ний пүрэв гаригаас эхлэн Лондон хотноо метроны 40 буудал хаагдаж, автобус болон автобусны чиглэлүүдийн тоог бууруулахаар болжээ. Ийм шийдвэрийг титэм вирусийн тархалттай холбоотой нөхцөл байдлын улмаас хотын захиргаа гаргасан гэж  Guardian мэдээллээ

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ватерлоо төмөр замын буудал болон хотын төвийг холбодог метроны шугам хамгийн түрүүнд хаагдах гэнэ. Одоогийн байдлаар Лондонгийн метроны зорчигчийн урсгал 50 хувь, автобусны ачаалал 40 хувиар буурчээ.

 

Хэдийгээр зорчигч тээврийн урсгалыг хориглох нь өвчний тархалтаас сэргийлэхэд тустай ч бүрэн хоригловол эмнэлэгийн ажилтнууд зэрэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх боломжгүй хүмүүс ажилдаа ирж, очиход хүндрэл учрах тул тодорхой тооны автобусыг үйлчилгээнд үлдээсэн байна.

 

Энд дуулгахад, Британийн нийслэлийн нутаг дэвсгэрт титэм вирусийн халдварын 953 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Их Британи даяар халдвар авсан хүний тоо 2630 болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин