Хүнсний хомсдол үүсээгүй ч худалдан авалт буурчээ
3-19

 

Цаг цагаараа  байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг. Улирал солигдож хавар ирж, урьдийн тайван цаг өөр болжээ. Эрүүл мэндээ хамгаалахад иргэд бүр сонор  сэрэмжтэй байх цаг дор төр  шилжээд хоёр сар болсон байна. Энэ хугацаанд  УОК –оос өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорио тогтоосонтой холбогдуулж олон нийтийн үзвэр үйлчилгээний газруудын үйлчилгээг зогсоосон ч зах худалдааны төвүүд ажиллаж байгаа.  Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэхээс илүүтэй үнэ ханш өсөхөөс сэргийлсэн  төрийн зохицуулалт.

 

 Өндөржүүлсэн бэлэн байдлын  энэ үед худалдааны төвүүдээр бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгаа, хэр хөл хөдөлгөөнтэй байгаа талаар сурвалжлахаар  “”Барс зах”, Бөмбөгөр худалдааны  төвөөр орлоо.

 

“Барс зах” ердийн өдрүүдэд энгийн худалдан авагчаас эхлээд жижиглэнгийн худалдаа эрхлэгчид цайны газрууд бараа бүтээгдэхүүнээ бөөний үнээр худалдан авдагг гол цэг. Энэ өдрүүдэд тус зах худалдан авагчгүй шахам эль хуль харагдана. Худалдаа эрхлэгчид хүн дөхөж харагдангуут “ямар ногоо авах уу? Юу авах уу” гэж л ам уралдан асууна. Арга ч үгүй биз, бараа бүтээгдэхүүнээ борлуулах гээд хэрэглэгчээ алдахгүй өрсөлдөх нь зах зээлийн хууль.  Мэр сэр иргэд зэрэгцээ зогсох худалдагчдын хэнээс нь авахаа мэдэхгүй,эргэлзэж, хэдэн хормын дараагаас  нэгнийг нь сонгож худалдан авалтаа хийгээд гарч одно.  Өндөржүүлсэн бэлэн байдал зарлахтай зэрэгцээд  хүнсээ цуглуулахаар бараа бүтээгдэхүүн бөөндөж байсан үе ард хоцорч, иргэд тайвширчээ. Өдрийнхөө хэрэгцээг хангаж байгаа бололтой бага сага зүйл худалдан авч  харагдана. Эндээс хотын төв хэсэг хөл хөдөлгөөн ихтэй худалдан авалт сайтай байж магад гээд “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо.

 

Хөл гишгэх зайгүй, дараалал  үүсгэж  энэ хэд вэ? Хаанахых вэ гэсэн асуултууд худалдагч нарыг түргэн тайлбарлаж, хурдан хөдлөхөд сургаж байсан  цаг мөн л солигджээ. “Энгийн үеийг бодвол харьцангуй буурсан. “Covid-19” коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн өдөр иргэд хүнсээ нөөцлөх гэснээс өөр дорвитой худалдан авалт байсангүй. Бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй ч худалдан авалт муудахаар хаана хаана асуудалтай. Бизнес эрхлэгчид бид зээлийн төлөлт, түрээс гээд асуудал их. Гэтэл худалдан авалт байхгүй, бараа эргэлдэхгүй болохоор санхүүгийн хүндрэл ихээр үүсч байна” гэж худалдаачид бухимдалтай байна. Харин худалдан авалт хийж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

 

Иргэн Б.Оюунцэцэг:

-Мах, хүнсний ногооны үнэ нэмэгдсэн байна. Миний хувьд 300000 төгрөгийн тэтгэвэр авдаг.  Тэтгэвэрээрээ амьдардаг  бидэнд үнэ нэмэгдэх нь хэцүү. Зах, худалдааны төвийн үнэ бараг ижилхэн байна. Хөл хорио сунгагдвал дахиад л үнэ нэмэгдэх байх. Одоо дахиж үнэ  нэмэгдэхгүй байгаасай л гэж бодож байна.

 

Иргэн Г. Пүрэвжав:

 

-Бидний гол хэрэглээ чинь  мах шүү дээ. Гэтэл махны үнэ өссөн байна. Хамгийн их хэрэглэдэг үхрийн мах энд  13500-14500 төгрөгийн хооронд байна. Харин  худалдаанд гарч байгаа нөөцийн мах чанартай байна. Энд нөөцийн махны үнэ килограмм нь үхэр7700 төгрөг,  хонины мах кг-6700 төгрөг, ямааны мах кг- 6200 төгрөгөөр худалдаалагдаж  байсан. Боломжийн үнэтэй учраас хурдан дуусч, хоцорвол ямааны мах л үлдэж үхэр, хонины мах дууссан байдаг.

 

Зах худалдааны төвүүдийн хүнсний ногоо 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Урд нь төмс 800 төгрөг гэдэг байсан бол одоо 900-1000 төгрөг болж  гэсэн юм.

 

"Барс зах" 

 

Үхрийн мах кг-13500-14500 төгрөг

Монгол төмс кг-900-1000 төгрөг

Монгол лууван кг -2000 төгрөг

Монгол байцаа кг-3000 төгрөг

Монгол сонгино кг- 4500 төгрөг

Орос сонгино кг- 2500 төгрөг

Сармис кг- 6000 төгрөг

Чинжүү кг -4500 төгрөг... зэрэг үнэтэй байна.

Бөмбөгөр худалдааны төв- ийн махны үнийн  тухайд :

Хонины цул мах-12000 төгрөг

Хонины ястай мах-11000

Үхрийн мах-14000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

Бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт сайн, лангуу дүүрэн  байлаа. Харин иргэдийн худалдан авах чадвар цаг үеэс шалтгаалан муудсан нь эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй. Тиймээс энэ байдал хэр удаан үргэлжлэхийг одоогоор таашгүй.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Барааныхаа үнийг нэмчихсэн л байгаа биз дээ тэгчихээд худалдан авалт муу байна гээд.
2020-03-21
Mah uned orno:
Busad uls orond mah asar unetei bgaa. manai mah harin ch hyamd baina. Mah magnag boloh tsag oirhon baina daa
2020-03-20
irgen:
Mongol uls maliin oron baij mahaa hezeech iim ondor yneer zarah esgui shyydee…..zy estoi byr deed tal ni 6-7 myanga l baih heregtei !!!
2020-03-19
Буруу дугнэлт:
Иргэдийн худалдан авах чадвар муудаад зах хосорсон биш харин Covid-19 Монголд гарсан учир хунсээ неецлеед аль болох гадагш гарахгуй байхыг хичээж бна
2020-03-19
Хаха. Чи овоо баян нус бололтой. Ард түмэн ямархуу ядруу бгааг олон дунд ороод мэд.