Сургууль цэцэрлэгийн хориог сунгах эсэхийг 14.00 цагт хэлэлцэнэ
2020-03-20
Гэрэл зургийг MPA.mn

 

COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоогоод байгаа юм. 

 

Их, дээд, дунд сургууль, коллеж, цэцэрлэг, ЕБС-ийн үйл ажиллагааг цаашид эхлүүлэх, сунгах эсэх талаар болон бусад асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана. 

 

Дашрамд мэдээлэхэд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг дэлхийн маш олон оронд хааж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа. Улмаар дэлхийн хэмжээнд 849 сая хүүхэд сургууль завсардаад байгаа аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин