COVID-19: G7 дээд хэмжээний уулзалт онлайн хэлбэрээр явагдана
2020-03-20

 

Дэлхий даяар шинэ төрлийн титэм вирус эрчимтэй тархаж буй өнөөгийн нөхцөлд ажил хэрэг, албан уулзалтуудын зохион байгуулагдах хэлбэр өөрчлөгдөж, олныг нэг дор цуглуулахгүйн тулд техникийн дэвшлийг ашиглан видео хурал буюу онлайн хэлбэрээр хурал цуглааныг зохион байгуулах туршлага улам бүр нэмэгдэж байна. 

 

Энэ туршлага олон улсын хэмжээний арга хэмжээнүүд дээр ч ашиглагдах болжээ. Тухайлбал, энэ оны зургаадугаар сард Кэмп-Дэвид дэх Ерөнхийлөгчийн ордонд зохион байгуулагдах ёстой байсан Их долоогийн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтыг титэм вирусийн тархалтын улмаас видео хурал хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна. 

 

Энэ шийдвэрийг өвчний тархалтыг тогтоон барих арга хэмжээнүүдийн хүрээнд гаргасан бөгөөд Их долоогийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, зохион байгуулахад тухайн гишүүн орнууд асар их мөнгө зарцуулах шаардлагатай байсан бол онлайн хурал зохион байгуулснаар энэ зардал хэмнэгдэх сайн талтай юм. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн даваа гаригт Их долоогийн тэргүүнүүд онлайн хурал зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Токиогийн зуны олимпыг цуцлах боломжийн талаар хэлэлцсэн юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин