Сэжигтэй тохиолдлуудын шинжилгээнд 700 сая төгрөг зарцуулаад байна
2020-03-20

 

Япон Улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ COVID-19 вирусийн халдварыг илрүүлэх оношилгоог Монгол Улсад хийж байгаа. Өнөөдрийг хүртэл сэжигтэй тохиолдол гэж үзсэн 300 гаруй тохиолдолд тус оношлуурыг ашигласан байна. 

 

Оношлуурыг ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын тусламжаар болон Засгийн газрын хөрөнгөөр хямд үнээр худалдан авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа ч шинжилгээний PCR машинд зарцуулж байгаа ургуулагч бодис, үйл ажиллагааны зардал өндөр аж. Нэг иргэний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулдаг байна. 

 

Одоогийн байдлаар ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол гэж үзсэн иргэдэд хийсэн шинжилгээнд 700 сая төгрөг зарцуулжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Маш өндөр дүн. Манай иргэд улс орноо бодож гадагшаа зорчиж шинжилгээнд орж эмчилгээнд орж эдийн засгийг муужруулмааргүй байна
2020-03-20