Ж.Бямбасүрэн: Иргэдийг Алтанбулагийн боомтоор энэ сарын 28-ныг хүртэл нэвтрүүлж авна
2020-03-22

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. Мөн Цагааннуур, Алтанбулагийн хилийн боомтыг хаахаар шийдвэрлэжээ.

 

 

Үүнтэй холбогдуулан ХХЕГ-ын дарга, генерал Ж.Бямбасүрэн:

 

-Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах хугацааг сунгах шийдвэр гаргалаа. Энэ нь Монгол Улсын иргэдийг гадагшаа, гадаадын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр. 

 

Монгол Улсын иргэдийг ОХУ-аас ирэхтэй холбогдуулан зөвхөн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл нэвтрүүлж авна. Энэ нь үндсэндээ аймаг, орон нутгийн багтаамжтай холбоотой. Нөгөө талаар хилийн хяналтын байгууллагын хяналт шалгалтыг нэг дор төвлөрлүүлнэ. Цаашдаа гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг Буянт-Ухаа, Замын Үүд, Алтанбулаг боомтоор Улсын онцгой комиссын шийдвэрээр нэвтрүүлж, 14 хоногт тусгаарлана. Улс хоорондын ачаа тээврийг хяналт шалгалтын горимоор хорио цээрийн дэглэжийг сахиж нэвтрүүлнэ. Улс хоорондын тээврийн жолооч нар хилээр тогтоосон цагт нэвтрэх, хил хяналтын байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж ажиллахыг анхааруулъя. Зөрчсөн хүмүүст хариуцлагыг хатуу тооцно хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Цагааннуур, Алтанбулагийн хилийн боомтоор өдөрт хичнээн иргэд орж ирдэг вэ?

 

-Цагаануурын боомтоор өдөртөө 40 орчим, Алтанбулагийн боомтоор хоногтоо дундажаар 80-120 иргэд ирж байгаа. Энэ удаа хугацаа олгож байгаа боломж бол ОХУ-д байгаа иргэдэд зориулагдсан. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Huz:
Mgl irgedee oruulaachee lalruudaa
2020-03-22