Үзэгчгүй башёд Монгол аваргууд өнгөлөв
3-23

 

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өчигдөр Осака хотноо ёкозүна Хакүхо М.Даваажаргалын ялалтаар өндөрлөв. Тэрбээр ёкозүна Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар сүмогийн 44 дэх түрүүгээ хүртсэн бол Какүрюү, маэгашира Таканошёо нар 12-3 амжилтаар удааллаа.

 

 

Дэлхий нийтийг донсолгон буй коронавирусын халдварын улмаас тус башёг үзэгчгүйгээр явуулсан билээ. Дээд зиндаанд хүч үзсэн монгол сүмочдоос Кирибаяма Б.Лхагвасүрэн сүүлчийн өдөр учраа бөхөө унагаж есдэх даваагаа авсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил (6-9), Азүмарюү С.Тодбилэг (5-10) нар энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадсангүй. Ийнхүү коронавирусын улмаас спортын бүхий л уралдаан тэмцээнийг цуцалж, хойшлуулж байгаа энэ цаг үед мэргэжлийн сүмогийн тэмцээн амжилттай өндөрлөв. Мөн Токио хотноо долдугаар сард болох болох зуны олимпийн наадмын бэлтгэл ажиллагаанд итгэл найдвар төрүүллээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Амармэнд:
Хүчирхэг Хакүхо Даваажаргал Монголын бахархал.
2020-03-28
Мэндээ:
Хакүхо Даваажаргал аварга босоо заяатай хийморьлог Монгол эр хүн шүү. Сүмогийн жинхэнэ бахархал нь Монгол хүн гэхээр мөн ч сайхан даа. Амжилт.
2020-03-27
Зочин:
Нэг нь Монгол нөгөө нь эх орноосоо урвагч чпоны иргэн л байна. Зөв бичээч
2020-03-23