Сайхан мэдээ: Халдвар нэмэгдээгүй, 10 иргэний бие сайжирч байна
2020-03-23 11:27

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн 191 оронд өвчлөл бүртгэгджээ. Итали, Испани, АНУ-д өвчлөл, нас баралтын индекс өндөр хэвээр. Дэгдэлт эрчимтэй явагдаж байгаа Европын бүсэд хоногт 20 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж 1000 хол давсан хүн нас барж байна.

 

Манай улсын хувьд гадаад улс орноос ирсэн бүх иргэнийг ажиглалтад аваад байгаа. Эдгээр иргэн ажиглалтаас гараад өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах зааврыг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. 

 

Хэн өөрийгөө гэртээ 14 хоног тусгаарлах вэ? 

 

- Халдварын улмаас эмчлэгдсэн өвчтөн эдгэрээд гарсны дараа /3 удаа давтан шинжилгээ хийгээд вирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гарна/

 

- Эмнэлэг болон тусгаарлах байранд ажиглалтад байсан хүмүүс 

 

Эдгээр иргэн ажиглалт, тусгаарлалтаас гарсан даруйдаа тусгай апплейкешнийг татан авах бөгөөд байршил тогтоогчийг байнга асаалттай байлгах үүрэг хүлээх аж. Мөн тэдний өөрийгөө тусгаарлаж буй эсэхэд эмнэлэг, хүчний байгууллагууд хяналт тавих юм байна.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдрийн байдлаар 2033 иргэн тусгаарлан, ажиглалтад байна. Орхон аймагт өчигдөр шөнө 44 тохиолдол нэмэгдэж 86 хүн тусгаарлан ажиглалтад байна. Бусад аймагт 24 цагийн дотор нэмэгдэж хүн ирээгүй" гэлээ. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар илрээгүй гэж өмнө нь мэдээлж байсан. Үүн дээр нэмээд тус онгоцоор ирж Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Энэ сарын 19-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж,  Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар илрээгүй. Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээтэй байна.

 

Халдвар авсан нь тогтоогдсон 10 иргэний биеийн байдал тогтвортой, дунд зэрэг байна. Биеийн байдал хүнд байсан хоёр хүний бие сайжирч, тогтворжсон. Сонирхуулахад Франц улсын иргэнд эмчилгээ хийж байгаа эмч үзлэг хийгээд "Таны уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж сайжирч байна" гэж хэлэхэд Франц улсын иргэн "Би инээж байна. Танд ч бас инээмсэглэл хүсье" хэмээн зурвас бичсэн" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
Uvdsun darui hunguvtur hevteed ingeed saijrah ni amar bololtoi. Ashtai yi da
2020-03-24
И.Норовжав:
Энэ COVID-19 нь дэлхийн бараг бүх улс оронд халдварласан нь орчин үеийн бактерлогийн химийн зэвсгээс ч аюултай байна.Ер нь аль нэг улс, мөн тодорхой хүмүүс ямар нэгэн вирусийг тараах юм бол тодорхой хот, улс бүү хэл дэлхийн бүх хүн амыг атом . цөмийн бөмбөг гэлтгүйгээр устгах болж байгааг тодорхой харуулж байна.НҮБ-ийн хурлаар хэлэлцэх асуудлыг монгол улс санаачлах хэрэгтэй байна.
2020-03-23
И.Норовжав:
Энэ COVID-19 нь дэлхийн бараг бүх улс оронд халдварласан нь орчин үеийн бактерлогийн химийн зэвсгээс ч аюултай байна.Ер нь аль нэг улс, мөн тодорхой хүмүүс ямар нэгэн вирусийг тараах юм бол тодорхой хот, улс бүү хэл дэлхийн бүх хүн амыг атом . цөмийн бөмбөг гэлтгүйгээр устгах болж байгааг тодорхой харуулж байна.НҮБ-ийн хурлаар хэлэлцэх асуудлыг монгол улс санаачлах хэрэгтэй байна.
2020-03-23
өөрсдийгөө эзэнгүй гэрт тусгаарлах юм уу? Онгоцны буудал др юмуу онгоцонд халдвар авсан бол эмнэлэгт байх хугацаанд илрэхгүй байх магадлал өндөр. Гэр бүлийнхэнд нь халдахгүй гсн баталгаа байхгүй шдээ.
2020-03-23
Иргэн:
Та нар маш сайн ажиллаж байна одоо засгийн болон та нарын ажилд атаархсан аль болох харлуулж тэр бүү хэл энэ өвчнийг санаатай тараах ажил явахыг үгүйсгэхгүй мөнгөтэй хүмүүс нэр алдар өрсөлдөгчөө намнах ямарч арга хэрэглэхэд сийхгүй хяналтаа сайжруулж яг голомтонд нь ажиллаж байгаа хүмүүсийн хариуцлагыг онцгой анхаарай!!!!
2020-03-23
zochin:
Ehneesee l amin uzuuleltuud ni heviin baina gej baisan. Uuruur helbel gereer emchleh bolomjtoi hungun uvchtun gesen ig l dee.
2020-03-23
irgen:
Ta byhend, emnelgiin byh ajiltanguud emch suvilagch asragch , emnelgiin gal togooniihond, ...byhii l hyn talarhaj baharhaj baina shyy
2020-03-23
Irgen:
Sain bna.
2020-03-23
Гэрэл:
Эмч сувилагч арын алба гээд аюулт өвчний эсрэг сөрөн зогсож байгаа бүх хүнд баярлалаа Дахин баяр хүргэe
2020-03-23
Зочин:
Та нартаа халдвар авсан хүмүүсийн өмнөөс хязгааргүй баярлалаа гэж хэлье.үнэхээр мундаг
2020-03-23
Garmaa:
eruul mendiin salbart ajillaj baigaa buh emch ajillagsaddaa talarhal ilerhiilie.Orgoson tangaragtaa unench baij khun ard uls undestniihee toloo unelj barashgui gawiyatanguud bilee ta nar mini bugddene ajiliin amjilt eruul enkhiig khusen erooe!!
2020-03-23
Коронавирусээр өвчилсөн 10 хүний биеийн байдал дунд зэрэг, хэвийн байна. Биеийн байдал нь хүнд байсан 2 хүн сайжирч, тогтворжсон. Франц иргэний уушигны үзүүлэлт сайжирч, эргэн сэргэж байна. Манай эмч Франц иргэнд өөрийнх нь биеийн байдал сайжирсаныг хэлэхэд маш их баярласан. Бид энэ хүнээ дор хаяж 10 хоног хэвтүүлэн эмчилнэ
2020-03-23
Монгол:
ТА БҮХНИЙ МИНЬ УР ЧАДВАРЫГ ДЭЛХИЙ НИЙТ ҮНЭЛЖ БАЙГАА
2020-03-23
Нямхүү эмч үнэн сэтгэл хангалуун пээдийсэн юм гараад явлаа
2020-03-23