COVID-19: Сэтгэлзүйн бэлэн байдал
2020-03-23

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан сэтгэлзүйн бэлэн байдлын талаарх зөвлөгөөг хүргэлээ. Үүнд:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

• Албаны эх сурвалжаас үнэн, бодит мэдээлэл авч, ухаалаг байх


• Өөрийн бодол болон бусдын буруу ташаа мэдээлэл тараахгүй, цуу ярианд автахгүй байх


• Хэн нэгийг буруутгаж, ялгаварлан гадуурхахгүй байх


• Өндөр настан, архаг хууч өвчтэй хүнийг анхааран халамжлах


• Хэт сүржигнэж, бусдыг үймээн самуунд уриалахгүй байх


• Урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн хэрэгжүүлэх


• Өвчнийг ялан дийлэх итгэл найдвар, эв нэгдэлтэй байх

 

ЭМНЭЛЭГТ ЯАРАН ОЧИХГҮЙ БАЙХ:

 

Сүүлийн 14 хоногийн хугацаанд өвчлөл гарсан улсад зорчсон, коронавируст халдвараар өвчилсөн хүнтэй ойрын хавьтал болсон, халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 100, 103, 8008-6829, 7028-4393 болон өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж зөвлөгөө авах

Shuud.mn
Сонин хачин