COVID-19: Япон Европын 18 орны иргэдийг хүлээн авахгүй
2020-03-24

 

 

Шинэ төрлийн титэм вирусийн улмаас Японы эрх баригчид Европын 18 орны оршин суугчдыг хүлээн авахгүй байх шийдвэр гаргасан талаар  Kyodo мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Андорра, Австри, Бельги, Ватикан, Дани, Герман, Итали, Испани, Лихтенштейн, Люксембург, Мальт, Монако, Нидерланд, Норвеги, Словени, Франц, Швейцар, Эстон гэсэн улсын оршин суугчид Япон руу нэвтрэх боломжгүй болжээ. 

 

Энд дуулгахад, дэлхий даяар шинэ төрлийн титэм вирусийн тархалт нэмэгдсэн нь 2020 оны Зуны олимпыг тогтсон хугацаанд зохион байгуулахад саад учруулж байгаа талаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэн байна. 

 

Энэ оны долоодугаар сарын 24-нд эхлэхээр төлөвлөгдсөн Олимпыг хойшлуулсан бөгөөд дараагийн тов хэзээ болох талаар Олон улсын олимпын хороо дөрвөн долоо хоногийн дотор шийдвэрлэх аж. 

 

COVID-19: Олимп хойшлов

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин