Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдав
2020-03-24

 

Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуургатай замын хөдөлгөөнд оролцоход үзэгдэлт хангалтгүй хүндрэлтэй байна. Харин Баян-Өлгий аймагт цас ихээр орж зорчих хэсэгт гулгаа үүсчээ. 

 

Иймд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Мөн Баян-Өлгий аймгийн орох, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 26-ны өдөр хүртэл хаажээ.

Shuud.mn
Сонин хачин
яаноо
2020-03-24