COVID-19: Норвегид ажилгүйдэл өсч байна
2020-03-25

 

Норвеги улсад ажилгүйдэл эрчимтэй өсч байгаа талаар тус улсын Хөдөлмөрийн газар мэдээллээ. Ажилгүйдэл өсч байгаагийн шалтгаан нь титэм вирусийн дэгдэлттэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг доголдож, ажилтнуудынхаа тоог цөөлөх болсонтой холбоотой аж. 

 

Одоогийн байдлаар тус улсын ажил хөдөлмөр эрхэлдэг нийт хүн амын 10 хувь буюу 291 мянган хүн ажилгүй гэсэн албан ёсны бүртгэлд бүртгэгдсэн талаар ВВС мэдээллээ. 

 

Энд дуулгахад, Норвегийн Засгийн газар шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх хатуу арга хэмжээг ирэх сарын 13 хүртэл сунгаснаа зарласан. Компаниудын ажилтнуудын ихэнх нь алсын зайнаас буюу гэрээсээ ажиллаж байгаа бол хилийн чанадаас эргэн ирсэн хүмүүсийг 14 хоногийн хугацаанд гэрийн хорионд байлгаж байгаа юм. 

 

Түүнчлэн, гудамжинд таваас дээш хүн нэг дор цугларч болохгүй, мөн хүмүүс хоорондын зай нэг метр байх ёстойг сануулсан. Харин орон сууц, ажлын байран дээр хүмүүс хоорондын зай хоёр метр байх ёстой гэсэн зөвлөмж гаргажээ.

 

Энд дуулгахад, Норвеги улсад титэм вирусийн халдварын тохиолдол хоногт 196-аар нэмэгдсэнээр нийтдээ 2566 болсон юм. Аюулт өвчний улмаас тус улсад 12 хүн нас баржээ. 

 

COVID-19: ОХУ-д бүх цэнгээний газрыг хааж, иргэдийн 80 хувь нь гэрээсээ ажиллаж байна

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин