COVID-19: Москвад 1.6 сая өндөр настан тэтгэмж авчээ
2020-03-26

 

 

Шинэ төрлийн титэм вирусийн цар тахалтай холбоотойгоор ОХУ-ын нийслэл Москва хотын захиргаа 65-аас дээш насныхныг гэрээс гаралгүй, хөл хорионд байх журам гаргасны дээр энэ журмыг мөрдөхтэй холбоотойгоор ахмад настнуудад тэтгэмж олгоно гэж мэдэгдэж байлаа. 

 

Энэ тэтгэмжийг Москва хотын 65-аас дээш насны 1.6 сая ахмад настан авсан гэж хотын орлогч дарга Анастасия Ракова мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тэтгэмжийг ажил эрхэлдэг, эрхэлдэггүйгээс үл хамааран олгож байгаа гэнэ. Тэтгэмжийн мөнгийг иргэд тэтгэвэр болон бусад төрлийн нийгмийн халамжийн тэтгэмж авдаг данс руу шилжүүлжээ.

 

Энд дуулгахад, өөрийгөө тусгаарлан гэртээ байгаа Москвагийн тэтгэврийн насныханд дэмжлэг, нэмэлт зардлуудын нөхөн төлбөр болгон 4000 рубль (монгол мөнгөөр 133 мянган төгрөг) олгох шийдвэр гарсан. Энэ үнийн дүнгийн тал хувийг урьдчилгаа болгон олгох бол үлдэгдлийг гэртээ тусгаарлагдах хугацаа дууссаны дараа олгох аж. 

 

Путин: Ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно, гэртээ байцгаана уу!

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголд путин шиг удирдагч төрөхгүй юм даа, дандаа хулгайч луйварчид нь төрийн толгойд гаргахын
2020-03-26