COVID-19: Хятадын эрдэмтэд амны хаалтын чухлыг онцолжээ
2020-04-07

COVID-19 вирустэй тэмцэхэд амны хаалт зүүх нь нэн үр дүнтэй болохыг Хонконгийн их сургуулийн эрдэмтэд онцолсон талаар "Natural Medicine" мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, лабораторийн туршилтад төрөл бүрийн халдвар авсан 246 сайн дурын хүн оролцсон байна. Туршилтын явцад, амны хаалт зүүснээр тэдний 111 нь эдгэрсэн дүн гарсан бөгөөд амны хаалт өвчин үүсгэгч вирусүүдийн хэсгүүдийн бөөгнөрлийг бууруулж байгаа нь тогтоогджээ. 

 

"Эмнэлгийн зориулалттай амны хаалт орчин тойронд ханиад томууны вирус цацагдах байдлыг ихээхэн бууруулдаг болох нь туршилтын дүнд тодорхой болсон" гэж Хонконгийн их сургуулийн эрдэмтэд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин