ШУУД: НӨАТ-ыг 5 хувь болгож буулгах шаардлагатай
2020-04-07

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 Тэрбээр:

 

-Миний бие өнгөрсөн 12 дугаар сард НӨАТ-ыг 10 байсныг 5 хувь болгох саналыг өргөн барьсан. Энэ НӨАТ-ын 10 хувь үүргээ биелүүлсэн. Энэ татвар эдийн засагт хүндрэл учраагүй байхад аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан. Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого байхгүй болж байсан. Энэ үед НӨАТ-ыг буулгах нь нэн шаардлагатай авах арга хэмжээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ миний энэ саналыг дэмжсэн. Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс аваад 110 мянган төгрөгийг төлж байгаа хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Ерөнхийлөгч сонгууль хойшлуулахыг шаардаж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

 

-АН сонгууль хойшлуулах нөхцөл бүрдээгүй гэж мэдэгдэл хийсэн. Энэ мэдэгдэлтэй бүрэн санал нийлж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин