Д.Нямхүү: Дулаарсан гээд амны хаалт зүүхгүй байх нь маш том алдаа
2020-04-11

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.11/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсын хэмжээнд өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 371 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан. Үүн дотор Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын буюу хилээр хамт орж ирсэн 265 хүн шинжилгээнд хамрагдсан, вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ хийхэд COVID-19 вирус илэрсэнгүй. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна. 

 

Иргэд олон нийт гадаа дулаарсантай холбогдуулан амны хаалт зүүхэд бэрхшээлтэй болсон гэж үзээд амны хаалтаа зүүхгүй байх хандлага ажиглагдаж байна. Энэ нь маш том алдаа гэдгийг анхааруулъя" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
эмч:
Дандаа сайд дарга, нар ярьж байхаар Монгол улсын халдвартын ерөнхий мэргэжилтнээ яриулж болдоггүй юм байхдаа.
2020-04-12
Аюул эрс +эгдсэн шүү:
Одоо угнь 1сар халдвар нэмж оруулахгүй тэсвэл юм наашлах болно. Эсбөгөөс дэгдэлт болохвий гэсэн айдас бүххүнд байна. Монгол одоо тэсэх тогтоохын дээд цэгтээ аль хэдийн хүрсэн.Цаашид халдвар авчраад байвал байдал эвгүйдэхнь тодорхой Энхтүвшин дарга табүхний иргэдийн хийж хичээснийг одоогийн нислэгүүд будаа болгоно.Аюул болох вий. Юм мэддэг хүнээс асуугаарай даа. Гаднаас авчраад байвал шууд аюул болно. Тэр оросоос ирсэн халдвартай оюутантай цуг байсан хүмүүс халдварлаагүй байгаасай Дулаарсан тул халдвар хурдан тархах аюул эрс нэмэгдсэн шүү
2020-04-11
Зочин:
Ер нь 90 хувь нь маскаа зүүж яваа харагдана. Цөөн хэдэн Орк зүүгээгүй явах юм. Хэлэхээр дүффф царайлаад сонин хараад байх юм. Торгоод эхэлбэл бүгд зүүнэ. Бүгд зүүвэл эрсдэл маш их буурна. Бас нэг удаагийн бээлий, санитол хэрэглэхийг шаардаж шалгах хэрэгтэй бнаа.
2020-04-11
БҮГД МАСКАА ЗҮҮЦГЭЭ ИРГЭД МИНЬ:
БҮГД МАСКАА ЗҮҮЦГЭЭ ИРГЭД МИНЬ
2020-04-11
Иргэн:
Маск зүүхгүй олон нийтийн газар явах нь буруу,харин хотынхон маск зүүхгүй байна гэнд хот хоорондын зам хаах нь өүр буруу
2020-04-11
Зочин:
Гадаа маск зүүхээр тоос дүүрдэг вирцс гадаа нисдэггүй дотор олон хүмүүстэй газар дүүж болно гэхдээ өвчтөй хүмүүс байвал. Нөхдүүд ПР гэдэг од болох өвчинд нэрвэгдэж байна
2020-04-11
Mask mongoor avdag bidend eldev handiv tuslamj baihgyi or shir l baina.Bidniig zagnahaar turduu sain hel
2020-04-11
Зочин:
Одоо манай эрүүл мэндийн яам өөрийн толгойгүй юм шиг юм л бол ДЭМБ тэгж байна ингэж байна гэдгээ болимоор юм
2020-04-11