Амны хаалтаа зүүж, ариутгагч шингэн хэрэглэх талаар дуут зөвлөмж өгнө 
2020-04-11

 

ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.

 

300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болов.

 

Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.

 

1. "Амны хаалтаа зүүцгээе" аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх 

2. БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх 

3. Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх 

4. Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх 

5. Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх 

6. Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх 

7. Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hymyys yagaad deer doorgui "neleedgui " gedeg yg heregledeg bolson um be???? mongold hezeech iim yg hereglej baigaagui neleed -gedeg chin hed heden olon gesen yg tegeed deer ni "ugui, ugui " zalgaad olon bish gesen utga garch baigaa bizdee, byr sonsohoos hogiin sejigiin ygnyyd byr hevshil bolchihson, mongol hel, ygiin utga ih buruu bolj baina……terendee byyr daschihsan, door bichsen hynii setgegdlees har
2020-04-12
Вирусгүй бсан оронд зөөвөрлөж авчирчихаад 3 сая хүний хичээл сургууль ажил амьдралыг алдуучихаад юу гээд хуцаад бгаа юм бэ. Тэгээд Лу Болд гэгчийг хар. Ямар мундаг эх оронч дүр эсгэдэг билээ. Худлаа сүр л бсан бгаа юм. Азид өвчин гарлаа гээд зугатаж Европ явсан эсвэл авгай хүүхдүүд нь тэнд өвөлжих гэж явсан байх магадлал маш өндөр. Дарга баячууд. Өвчин гарахаар үхэх гэж бгаа мэт наашаа зүтгээд. Ээ псдаануудаа гэж. Арчаагүй боол сэтгэлгээтэй. Язгууртан угсаатай цустай хүн эх орон ч байдаг юм гэнэ лээ. Тэгж бодохоор эд нар дан гуйлгачин угсаатай но вшнууд л бгаа байхгүй юу. Өвчтэй зардалгүй болсон хүмүүсийг авчрах тусгай үүргийн онгоцоор нэлээдгүй нь ирж бгааг харахад үнэндээ л арчаагүй
2020-04-12