Ховд аймгийн тамирчид автобустай боллоо
2020-04-13

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийнхаа Хөгжимт драмын тeатр болон Биeийн тамир спортын газарт автобус гардуулан өглөө.

 

Тухайлбал: Ховд аймгийн ХДТ-ын үйл ажиллагааг дэмжих, хөдөө орон нутагт явуулын тоглолт зохион байгуулах, ард иргэдэд урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 45 хүний суудалтай автобус гардуулсан бол Биeийн тамир спортын газарт мөн 24 хүний суудалтай автобусыг гардуулж өгсөн байна. Соёл урлаг, спортын салбарынхны тухайд улс бүсийн чанартай томоохон тоглолт, уралдаан тэмцээнд оролцоход унааны асуудал хүндрэлтэй байсан ажээ. Тэгвэл автобусаар хангагдснаар аливаа тэмцээн уралдаанд өөрийн унаагаараа явах боломж бүрдлээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hovd aimag saikhan nutag.
2020-04-14
1 аяга:
Одоо тэгээд тахалтай үед 1 аяганаас хэдэн хүн уусан бол.
2020-04-13