Шар өвс шатааж байгаад гал алдсанаас гурван га газар шатжээ
2020-04-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн долоон дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс обьектын гал түймрийн 2, шар өвс шатаахдаа гал алдсан гэх дуудлага 5 дуудлага иржээ.

 

Тухайлбал ЧД-ийн 19-р хороо 30-р гудамж Дээд салхитад шар өвс шатааж байгаад гал алдаж 3 га газар шатсан байна.


Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.


Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Нийслэлийн ногоон бүсэд авто тээврийн хэрэгсэл нэвтэрч болох газруудад нийслэлийн Засаг даргын 2020.04.08-ны өдрийн А/487 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийт 4 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн автомашинтай алба хаагчдыг ажиллуулж, ногонн бүсэд зорчихгүй байх анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд өгч, автомашинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлан ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин