Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж байна
2020-04-13

 

Эрхэм хүндэт Монгол ахан дүүс ээ,

 

Даян дэлхийд корона вирусын аюул нүүрлэж, Монголчууд бид энэ аюулт өвчний эсрэг эв эеийг хичээж, бүх хүчээрээ тэмцэж байгаа өнөө үед төр барьж буй хүчин сонгууль явуулна хэмээн улайран зүтгэж байна.

 

Үүнийг эсэргүүцэж Монголын Ногоон Намаас уриалга гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Сонгуулиа хойшлуулъя, эхлээд энэ аюулт өвчинтэй тэмцэх үйл ажиллагаагаа чадавхжуулъя. Гэтэл төр барьж буй хүчин маань сонгуулийг заавал явуулна гэсэн байр суурьнаас хандаж байгаа нь харамсалтай байна.

 

Монгол улсын аюулгүй байдлыг хариуцсан байгууллага (ҮАБЗ) гэж байдаг. Энэ байгууллагад МНН-аас дараах шаардлагыг хүргүүлж байна.

 

Нэгдүгээрт, сонгуулийг хойшлуулах онцгой үндэслэл байгаа учраас сонгуулийг хойшлуулахтай холбогдох арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх. Дэлхий даяар “онцгой байдал” үүссэн гэж үзэж сонгуулиуд хойшлогдож, цар тахалын эсрэг бүхнээ зориулж байхад ганц монголд “онц байдал” үүсээгүй гэж үзэх нь тэнэглэл.

 

Хоёрдугаарт, төсвийн тодотголыг даруй хийх. Монгол улсын Ерөнхий сайдын гаргасан мэдэгдэл дээр Монгол улсын төсвийн тал хувьд хүрсэн 5,1 их наяд төгрөгөөр өөрчлөлт хийх гэж байгаа нь ТӨСВИЙН ТОДОТГОЛ шууд хийх нөхцөл, шаардлага үүссэнийг харуулж байна.

Улсын төсвийн 3 хувиас хэтэрсэн өөрчлөлт хийгдэж байгаа л бол хуулийн дагуу төсвийг заавал тодотгох ёстой.

 

Монгол улсын 2020 оны төсөв 2 их наяд 256 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан байдаг. Гэтэл төсвийн алдагдлын 90 хувийг оны эхний 6 сард, сонгууль зохион байгуулахын өмнө зарцуулсан болон зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь үл итгэх байдлыг бий болгож байгаа учраас төсвийн тодотголыг заавал хийхийг Ногоон нам шаардаж байна.

 

Хэрвээ сонгууль явуулах гээд байгаа бол юуны өмнө ард иргэдийн дархлаа хэр зэрэг байгаа юм, эсрэг биетүүд байгаа эсэх дээр бүх ард түмнийг хамруулсан ШИНЖИЛГЭЭ хийж, энэ эрсдлийг тооцож байж сонгууль явуулах асуудлыг шийдэх ёстой. Хамгийн гол нь төсвийн тодотголыг нэн даруй хийхийг Ногоон нам шаардаж байна.

 

Монголын Ногоон нам

Shuud.mn
Сонин хачин
Zochij:
Haldvartai humuus gadnaas oruulj irj bgaa ni undesnii auylgui baidald nuluuluhuu. Ersdel ihteig ta buhen medej bgaa
2020-04-14
irgen:
Bitgii balairaad bai, ...songuuliig hurdan yavuulj duusgahgui bol daraagiin haldvariin davalgaa ehleh geed baina delhii dayar, Mongoliin ard tymend ter shal demii songuuliin surtalchilgaa chin hereggui ……. hen garah ners ni todorhoi , tanilzuulga ni todorhoi garaad irehed mongolchuud heniig songohoo medne !!!!!!!!!!!!!!! Bitgii Mongoliin hogjild sadaa bolood bai…..
2020-04-13
irgen:
Bitgii balairaad bai, ...songuuliig hurdan yavuulj duusgahgui bol daraagiin haldvariin davalgaa ehleh geed baina delhii dayar, Mongoliin ard tymend ter shal demii songuuliin surtalchilgaa chin hereggui ……. hen garah ners ni todorhoi , tanilzuulga ni todorhoi garaad irehed mongolchuud heniig songohoo medne !!!!!!!!!!!!!!! Bitgii Mongoliin hogjild sadaa bolood bai…..
2020-04-13
Зочин:
За энэ шоучин нохор дутаа чамаас туруун хэлсэн хумуус их байна танай нам гэж юу байсан юм болих хэрэгтэй
2020-04-13
Songuuli:
Bum yalah bish, Bum yalagdah magadlaltai bn daa.
2020-04-13