ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийг иргэдээс асууна
2020-04-13

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, дараах мэдээллийг хийлээ.

 

Мэдээллийн эхэнд ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан “Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журамтай холбогдуулж, ШИНЭ эвсэлд нэгдсэн намуудын дарга нар байр сууриа илэрхийллээ. Бид ШИНЭ эвслээс УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд маш тодорхой шалгуурууд тавьж байгаа. Нэгдүгээрт, мөнгөтэй биш мэдлэгтэй, туршлагатай хүн байх нь илүү чухал. Хоёрдугаарт, эх оронч, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх нь чухал. Заавал Харвард төгссөн Элбэгдорж шиг хүн байх албагүй, Оксфорд, Кембриж төгссөн, неолиберал сэтгэлгээтэй, гадныхныг тахин шүтсэн этгээд байх хэрэггүй гэж бид үзэж байгаа. Гуравдугаарт, орон нутагтаа танигдсан, нэр хүндтэй, иргэдийнхээ санал, дэмжлэг, гарын үсгийг нь цуглуулсан хүнийг ШИНЭ эвслээс дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн жагсаалтыг бас иргэдээсээ асууна. Тухайн орон нутгийн иргэдийн 10 хувь нь энэ этгээдийг ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй ээ гээд гарын үсгээ цуглуулж ирэх юм бол ШИНЭ эвсэл нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргах болно. ШИНЭ эвслээс авлигач, оффшорчдын хүүхдүүд аль эсвэл төрөөс төрсөн тэрбумтнуудын үе залгамжлагч нар, тэрбумтангуудыг нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдлээ.

 

Зөвлөлийн хуралд оролцогсод Засгийн газраас гаргасан малчид болон үйлдвэрлэгчдийг дэмжихэд зориулагдсан 300 тэрбум төгрөгийн зарцуулалтад шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, ШИНЭ намын дэд дарга Ц.Гантулга “Сүүлийн 14 хоногийн хугацаанд миний бие Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн олон сумаар орж иргэдийнхээ саналыг сонсож явлаа. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон, жилдээ ганц авдаг ноолуур бодит байдал дээр 30, 40-хөн мянган төгрөгний л үнэтэй байна. ЗГ, ХХААХҮЯ-наас зүүн гурван аймагт 105 мянга, бусад аймагт 75, 85 мянган төгрөгийн лимит тавьчихсан. Салбарын сайд нь Сүхбаатар аймгаас, Ерөнхий сайд нь хэнтий аймгаас нэр дэвших болохоор эдгээр аймгийнх үнэтэй, бусад нь үнэгүй байж болохгүй. Ард түмнээ ингэж ялгаварлаж болохгүй” гэлээ.

 

ШИНЭ эвслийн УЗ-ийн гишүүн, МҮАН-ын дарга Цогтгэрэл “Ноолуурын үнийг ялгавартай тогтоосон нь эдийн засагч, нийгмийн зүтгэлтэн хүний шийдвэр биш, цэвэр улс төрийн карьер хөөсөн хүний хариуцлагагүй шийдвэр юм. Үндэсний хөгжлийн газар, Сангийн яамыг толгойлж байсан, энэ улсын хөрөнгө мөнгийг олон жил хуваарилж байсан хүн ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж, ард түмнээ нутаг усаар нь ялгаварлаж байгаад туйлын харуусаж байна. Хоёрдугаарт, Үндэсний эрх ашигт хортой мэдэгдэл хийсэн. Ноолуураа битгий зараарай. Дотоодын хэдэн үйлдвэр өндөр үнээр аваад мөнгө нь барагддаг. Тэхээр та нар хадгалж байгаад Хятадуудыг ирэхээр өгөөрэй гэж телевизээр зарласан. Энэ бол үндэсний эрх ашгийн эсрэг мэдэгдэл” хэмээн буруушаалаа.

 

Тус зөвлөлийн хурлаар мөн эрх нь зөрчигдөөд буй Уртцагааны түрээслэгчдийг хүлээн авч, байр суурь, саналыг нь сонссон юм. Тэдгээр иргэдийг ажлын байраар хангаж, зөрчигдсөн эрхийг нь хангах талаар Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлэхээр шийвэрлэснээ эвслийн дарга Ж.Батзандан мэдэгдсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Батзандан:
Батзандан бол галдан шатаасан зүйл ангитай хүн. Маш худалч, популист хүн. Олон болохгүй зүйлд гарын үсэг зурсан. Шинэ нам явбал Батлагдан ерөнхий сайд болно гэхээр л айж байна. Монгол сөнөнө!
2020-04-19
зочин:
Энэ популист Батзандан гишүүн шал худлаа гар ш дээ. Батзандангийн нам Монгол улсын их хурлын сонгуульд нэг ч суудал авч чадахгүй ялагдана.
2020-04-15
irgen:
mongolchuud shineer ner devshih chadvartai hymyysiig tanihgui ene ter geed nogoo huuchin luivarchidaa songosoor 30 jil bolson, gariin yseg zugluulsan chin tanihgui eniig geed bas oruulahgui um baina l daa …….tanilzuulgaa sain hiisnii daraa gariin yseg zuruul tegvel
2020-04-14
irgen:
tanai nam zygeer l shin hymyysiin neriig devshyyl…..gariin yseg zuruulj zov hymyys hasagdah ersdeltei…..huuchin , 30 jil ih hurald suugaagui l bol tanilzaad shine hymyysiig songono
2020-04-14
batzandan tan luugiin hujaag buu devshuul
2020-04-14
Зочин:
Дарханы АН-аасаа МАН-тай тохиролцон өмнөх сонгуульд санал хувааж МАН-д тус болсон хэдэн урвагч шарвагч нөхөд ШИНЭ намд орчихсон тууж явна лээ наадуул чинь хонжигон дээр чинь хүйтэн жин тавьж чихэн дээр чинь цэцэг ургуулна шүү Батзандан даргаа болгоомжтой бай гарын үсгийг яаж ч цуглуулж болно. Дараа нэрсийг нь хэлнэ
2020-04-14
!!!!:
Batzandan guaig l law neriig ni dewshuulj bolohgui hudalch uchraas !
2020-04-14
Соёл:
Хятадын соелын хувьсгалтай төстэй үзэл санаатай төстэй. Энэ бол гутамшиг
2020-04-14
irgen:
chi AN iinh uu booj yhlee yu, urvasan hyn baihgui, huuchin namuud buruu uchraas yzel bodol taarahgui shine nam baiguulsan bitgii irvaataad bai chi
2020-04-13
Elbegdorj Harvardad tur kursed l suusan bizdee.Heriig ni devshuuleech dee
2020-04-13
irgen:
Ug ni tanai nam dangaaraa baih heregtei baisan umdaa…tegsen bol oorchlolt hiij shudarga tor togtoohoor baiguulagdsan nam bizdee, shine bogood bolovsroltoi shudarga hymyysiig ard tymen demjine, evsdeg chin buruu l um bolson umdaa…mash olon myangan hymyys tanai namd elssen shdee oor baih geed, uls orniihoo toloo baih geed…tanai namaas olon hyn devshih heregtei baina !!!!
2020-04-13
зочин:
Өөрсдийгөө хичээ та нар ч нэр дэвших эрхгүй дан урвасан шарвасан, худал амласан хулгай хийсэн, төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон хүмүүс шүү дээ
2020-04-13
irgen:
chi AN iinh uu booj yhlee yu, urvasan hyn baihgui, huuchin namuud buruu uchraas yzel bodol taarahgui shine nam baiguulsan bitgii irvaataad bai chi
зочин:
эвсэл удахгүй хэн нь хэн болох вэ гэдэг дээрээ маргалдана даа та үнэхээр ард түмний төлөө шдрага байж чадах уу ээдээ мэдэхгүй
2020-04-13
Зочин:
АСУУХ НЬ ЗӨВ ШҮҮ...ТУХАЙН ОРОН НУТАГТАА НЭР ХҮНДТЭЙ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ХАЛ ҮЗСЭН ЭНЭ УЛС ОРОН АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЯВАХ ТИЙМ Л ХҮН ХЭРЭГТЭЙ.
2020-04-13
ene hvniig hvmvvs nerlen de debshvvlehgui gj
2020-04-13
irgen:
horig zeertei yed gariin yseg zugluulah ersdeltei ajil hiih hereggui , tertee tergui ard tymend tanigdsan luivarchidiig bol medne, zygeer tanilzuulgaa sain hii…!!!!! Ulaiin hogjild sadaa hiigchid gagarhgui ni oilgomjtoi bizdee, sshudarga ,shine, bolovsrol soeltoi hymyysiig l songomoor baina
2020-04-13
Zochin:
Busdiin ner devshih erhend Shine nam haldah erhgui shuu. bas Batzandan bas l nam baiguulj eerh medeld hureh gesen yavuurgui bodlogo bariad bgaa ni buruu. 7sariin negnii uimeenii gol tolgoilogchiin neg shuu dee. Batzandaan chi
2020-04-13
irgen:
horlon sanaatai hymyys gariin yseg zugluulj gytgej doromjilson um bolvol yah ve…?! shine evsel, yalanguya SHINE namiinhniig demjinee…...
2020-04-13
ЗОЧИН:
ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ НЭРСИЙН ЖАГСААЛТЫН 1 НОМЕРТ НЬ БАТЗАНДАН ТА БАЙХ БОЛНО, НЭРЭЭ ДЭВШҮҮЛСЭН Ч УИХ-ЫН ГИШҮҮН БОЛНО ГЭЖ ГОРЬДОЛТГҮЙ ШҮҮ, САЯ 1916 ОНД НЭГ АЗ ТОХИОГОО БИЗ, ҮРГЭЛЖ АЗ ИВЭЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ???
2020-04-13