ВИДЕО: Ногдол ашиг авахад хувьцаанаас хасагдахгүй
2020-04-13

 

“Эрдэнэс тавантолгой” ХК-иас ногдол ашиг тараах талаар “1072 хувьцаа” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.  “Эрдэнэс тавантолгой” ХК 2511000 хувьцаа эзэмшигчтэй. Дөрөвдүгээр сарын 01-12-ныг хүртэл зүүн, баруун уурхайгаас нийлээд 3,5 сая тонн нүүрс олборлосон байна. 285 тэвшээр 321 мянган тонн нүүрс уурхайгааа ачилт хийжээ. Харин экспортын хувьд дөрөвдүгээр сарын 01-08 дуустал хугацаанд зургаан мянга орчим тонн нүүрс экспортлоод байгаа аж. Нүүрс ачилт хэвийн явагдаж байгаа. Харин он гарснаар 27,6 сая тонн нүүрс олборлож, 2,1 сая тонн нүүрс уурхайгаас ачиж, нийт 860 мянган тонн нүүрсийг экспортолжээ. Иргэдээс ирүүлсэн дараах асуултад  "1072 Хувьцаа мэдээллийн төв"-ийн менежер Э.Баатарцогт,  н.Номин нар дараах хариулт өглөө. 

 

 

-Ногдол ашгийн хэмжээ хэдэн төгрөг вэ? Яаж тооцож авах вэ?

 

-2020 оны хоёрдугаар сарын 17-нд гарсан ТУЗ-инй шийдвэрээр нэгж хувьцаанд 90 төгрөгний ногдол ашиг олгож байна. Ногдол ашиг авлаа гээд тухайн хувьцааг зарж байгаа гэсэн үг биш, Энэ нь тухайн жилийн ногдол  ашиг юм. Тухайн хувьцааны тоо ширхгийг 90 төгрөгөөр үржүүлж гарч ирнэ

 

- Хэзээ ногдол ашиг тараах вэ?

 

-Бүртгэлийн ажил хийгдэж байна. Таван сарын 01-ээс эхлэнэ.

 

-Яагаад  хувьцааны тоо ширхэг өөр байна вэ?

 

-300 мянган төгрөг 2016 онд Засгийн газраас авсан бол та 750 төгрөгийн хувьцаа байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт хувьцаагаа худалдсан гэсэн үг.

 

-Нас барсан иргэний хувьцааг өвлөж авах боломжтой юу?

 

-Өвлөж авах эрх нь дотоодын хөрөнгийн бирж дээр“Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа   нээлттэй болсноор боломжтой болно. Өвлөж авахдаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламж дээр очиж холбогдох  бичиг баримт бүрдүүлдэг. Жишээ нь, нас барсны бүртгэл, өвлөх эрхийн хуулбарыг бүрдүүлээд ирнэ. Ингэснээр хувьцаа өвлөх болоод , ногдол ашгийг нь авах боломжой болно.  

 

-Данс  яаж нээлгэх вэ?

 

-Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 50 гаруй брокер компани байна. Тэдгээрээс сонгож хувьцааны дансаа нээлгэх боломжтой. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх бичиг баримттайгаа очоод нээлгэнэ.

 

-Хувьцааны данстай эсэхээ хэрхэн шалгах вэ?

 

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн сайт руу ороод өөрийн регистрийн дугаарыг бичиж мэдэх боломжтой. Мөн манай лавлах руу  залгаад мэдэх боломжтой. 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа илгээж мэдэх боломжтой.

 

-Банкны дансаа хэрхэн холбох вэ?

 

-Өөрийн идэвхтэй ашигладаг банкны дансаа брокер компанидаа батлагаажуулна.

 

-Нас барсан болоод гадаад байгаа иргэдийн  ногдол ашгийг авах боломжтой юу?

 

-Гадаадад байгаа иргэний хувьцааны дансыг цахимаар нээлгэх боломжтой. Ингэж монголд ашиглаж байгаа дансаа холбоод ногдол ашгаа  авах боломжтой.

 

-Хувьцаа ашиглаагүй байхад хасагдсан байна. Хаана шалгуулах вэ?

 

-Та төрд хувьцаагаа зарсан тохиолдол хасагдсан байна.  

 

-Ногдол ашиг авахад хувьцаа хасагдах уу?

 

-Хасагдахгүй.

 

-Хувьцааны данс нээлгээгүй байхад ногдол ашиг орохгүй юу?

 

-Ногдол ашиг бол хуримтлагдаад байж байна гэсэн үг юм.

 

Хувьцаа зарах боломжтой юу?

 

-Арилжаанд гараагүй байгаа болохоор боломжгүй байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин