Хаалгаа түгжиж амиа хорлохыг завдсан 15 настай охиныг эсэн мэнд гаргажээ
2020-04-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Онцгой байдлын аврагчид гэрийнхээ хаалгыг түгжиж амиа хорлохыг завдсан 15 настай охиныг эсэн мэнд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

Тодруулбал "Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Хүннү вилла” хотхоны 2/А байранд иргэн Э/15 настай, эмэгтэй/ гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжээд амиа хорлож болзошгүй байна, хаалгыг нь онгойлгож өгнө үү" гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас 2020.04.13-ны өдрийн 18:14 цагт Онцгой байдлын албанд ирүүлжээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 18:23 цагт очиж, хаалгыг онгойлгон иргэн Э /15 настай, эмэгтэй/-г тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч У.Банзрагчид хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
Od:
Havar bolood setgetsiin oorchilolttei humuusiin ovchin ni hodolj bgaa baihaa. Hunnuu villa hothon gedeg chini bayachuuliin hothon buz dee. Esvel har tamhi tatdag huuhed baisan bhoo
2020-04-14
Сда чинь гэсэн болов уу
2020-04-14