Өмнөд Солонгос хөдөлмөрийн зах зээлээ дэмжих нэмэлт арга хэмжээ авна
2020-04-14

 

Өмнөд Солонгосын Засгийн газар нэмэлт төсвийн төслийг парламентад танилцуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдсэнийг  Reuters дамжууллаа.

 

COVID-19 вирус дэгдсэний улмаас хохирол амссан хөдөлмөрийн зах зээл болон компаниудыг дэмжих нэмэлт арга хэмжээ бэлтгэх шаардлагатайг Мүн Жэ Ин онцолсон байна. 

 

"COVID-19 вирустай холбоотой хүндрэлийг даван гарах хүчийг иргэддээ өгөхийн тулд мөнгөн тэтгэмж өгөхөөр шийдсэн" хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, нэмэлт төсвийн төслийг дөрөвдүгээр сарын 15-нд болох сонгуулийн дараахан парламентад танилцуулах аж. Мөн тус улсад эдийн засгийн хямрал эхэлж байгаа талаар Мүн Жэ Ин онцолжээ.

 

Энд дуулгахад, Өмнөд Солонгос цар тахлын үед экспорт, дотоодын эрэлтийг дэмжих багц арга хэмжээгээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Мөн гуравдугаар сард Өмнөд Солонгосын Төв банк бодлогын хүүгээ урьд хожид байгаагүй түвшинд хүргэн бууруулснаа зарлаж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баян чинээлэг хөгжингүй Өмнөд Солонгос улс.
2020-04-23