ШУУД: II улирлын хичээлийн дүнгээр анги дэвшүүлнэ
2020-04-14

 

 

Улсын онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуулаар сайд нар мэдээлэл хийж байна.

 

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: 

 

-Өнөөдөр УОК-оос хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Есдүгээр сарын нэгэн хүртэл зогсоож байна. Теле хичээл зургадугаар сарын  нэгэн хүртэл үргэлжилнэ. 2020 оны хичээлийн шинэ жил дуусгавар болж байна.

 

Хоёрдугаар улирлын дүнгээр жилийн эцсийн дүнг тооцож анги дэвшүүлнэ. Энэ жил монгол хэл, бичгийн шалгалт авахгүй. Сургууль, цэцэрлэгийн халаалтыг дөрөвдүгээр сарын 15-аас зогсооно. Энэ жил есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд "улаан шугам" тавигдахгүй хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Төлбөрийн асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

 

-Өндөр, дунд, бага төлөртэй сургуулиудын судалгаа хийж байна. Тэд хувийн хэвшлийн сургуулиуд ямар арга хэмжээ авч байгаа талаар ярилцсан. Эцэг, эхчүүдтэй байгуулсан гэрээний хүрээнд төлбөрийн асуудлаа цэгцэлнэ. Төлбөрөө бүрэн авсан сургууль цөөн байна. Өндөр төлбөртэй сургууль эцэг эхчүүдээс санал асуулга явуулж байна. 

 

-Энэ жил хичнээн хүүхэд ЭЕШ өгөх вэ?

 

-Өчигдрийн байдлаар 28 105 хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Бүртгэл цахимаар явж байгаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
над мэтийг бол:
улираасан нь дээр дээ
2020-04-15