ШУУД: Гадаадад байгаа иргэддээ 500 ам.долларын дэмжлэг үзүүлэх төслийг өргөн барьжээ
2020-04-15

 

 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр:

 

-Дэлхий дахинаа тархаад байгаа короновирус цар тахлын улмаас дэлхийн олон улс орон хөл хорио тогтоох, агаарын хилээ хаах, зарим улс орон халдварын тархалт өндөр, хүнд нөхцөлд байгаагийн улмаас нэн тэргүүн ээлжид өөрийн улсын иргэддээ анхаарч, халдвар авсан гадаад улсын иргэдийг эмнэлгүүд авах эсэх нь тодорхойгүй зэрэг хүнд асуудлууд үүсч байна.

 

Манай Улс энэ цар тахлыг даван туулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа хэдий ч гадаад улсад олон шалтгааны улмаас түр хугацаагаар зорчсон ч эх орондоо эргэн ирж чадахгүй гацсан маш олон иргэн байр, хоол унааны мөнгөний хувьд хүнд байдалд орсон маш олон иргэд байна. Олон иргэд нисэх онгоцны буудалд олон хоног өнгөрүүлж байгаа талаар ч өгүүлэмж байна.

 

Түүнчлэн Гадаад Улсад суралцаж байгаа иргэдийн хувьд оюутны байруудыг нь тусгаарлах байр болгох зорилгоор гадаад оюутнуудыг дотуур байрнаас нь гаргасан, ажил эрхлэх боломжгүй, олдохгүй байгаа зэрэг шалтгаанаас нэн хүнд нөхцөлд орсон олон оюутнууд байна. 

 

Эх орондоо иргэн ирэх хүсэлт гаргасан иргэдийг эх орондоо тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаа боловч тусгай үүргийн онгоц очих боломгүй улс орнуудад байгаа Монгол улсын иргэдийнхээ эрхийг хамгаалах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.

 

2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дэлхийн 34 улсаас 7,624 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд тэдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 830, эрүүл мэндийн шалтгаантай 86, өндөр настай 278, жирэмсэн 32, хүүхэд 307, оюутан 973, богино хугацааны визтэй 215, байрлах газаргүй 409, санхүүгийн боломжгүй  89 иргэн байгаа бөгөөд цаана нь эх орондоо ирэх хүсэлтээ хаана гаргах, хэнд хандахаа мэдэхгүй, тухайн улсад суугаа элчин сайдын яамтайгаа холбоо барьж чадахгүй зэрэг олон шалтгаантай иргэд байна. 

 

Гадаадад хүнд нөхцөлд орсон иргэдээ төр эдийн засгийн хувьд дэмжих, туслах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төсөл санаачилж байна.

 

Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь хоёр хэсэгтэй. Нэгдүгээр хэсгээр Гадаад Улсад суралцаж байгаа болон түр хугацаагаар зорчиж тухайн улсдаа короновирус цар тахлын улмаас хөл хорионд гацсан Монгол Улсын иргэдийн эрхийг хамгаалах үүднээс авах арга хэмжээний талаар, хоёр дахь хэсгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, танилцуулах зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан.   

 

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал.

Тогтоолын төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй гэж үзэж байна. Харин ч гадаад улсад хүнд нөхцөлд орсон иргэдийнхээ эрхийг хамгаалж, эдийн засгийн болон сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.

 

Судалгаагаар манай улсын 200 000 орчим иргэн байна гэж тооцоод үүнээс зайлшгүй тусламж, дэмжлэг шаардлагатай 50 000 орчим иргэдэд сарын 500 ам.долларын хүнсний болон амьжиргааны наад захын хэрэгцээг хангахад зориулж тусламж дэмжлэг үзүүлнэ гэж тооцвол сард 25 000 000 ам.доллар буюу 69 тэрбум 535,5 сая төгрөгийн тооцоо гарна. Хэрэв хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад ажиллаж, амьдарч буй иргэддээ олгох юм.

 

 

Мөн АН-аас аж ахуйн нэгжийн зээлийн хүүг бууруулах, иргэн бүртээ 1.2 сая төгрөг олгох ажлыг зохион байгуулах талаар санал гаргаж байсан. Хэрэгжих боломжтой саналуудад эрх баригчид хайнга хандаж байна хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Энэ мөнгийг өгөх төсөв хэр байгаа вэ?

 

-Төсвөөс эх үүсвэр хангалттай байгаа. Барилга байшин барих цаг биш. Хүний эрүүл мэндээ бодох хэрэгтэй. 

 

-АН-аас сонгуульд нэр дэвшихээр  хэдэн горилогчид татвараа төлсөн бол?

 

-Улс төрийн намын санхүүжилтий ил тод болгох шаардлагыг тавьж байгаа. Анх удаа АН 2020 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо янз бүрийн шүүмжлэлд орж байгаа. Үүн ямар ч хууль зөрчсөн зүйл  байхгүй.  Эрх баригчид сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэрээ зарлах хэрэгтэй. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Европ халдварын дээд цэгтээ хүрчээд одоо бууж явна.Шинээр нас барах нь цөөрлөө. Америк халдвар нэмэгдэх нь зогсчихлоо, халдварыг бүрэн арилгаж хурдан буцаж хэвэндээ орох орон бол АНУ гэгдээд эхэллээ. Хятад худлаа мэдээлэлээ тарааагаад явж л байна, үнэндээ тэнд хичнээн хүн өвдөөд үхээд байгааг нь хэнч мэдэхгүй. Солонгос халдвар илрэх нь бараг байхгүй боллоо. Ийм нөхцөлд одоо Эрдэнийн санал бол хэт хожимдсон хуцалт төдий юм . Яахав Орос л аймшигтай нэмэгдэж байна
2020-04-16
Иргэн:
ТИЙМ ЭЭ,ХА,ХА
2020-04-15
ХҮРЭЛЗАНДАНТУЛГА:
МУын НӨӨЦИЙН САНД МӨНГӨ ТӨГРӨГ БАЙСАН УУ? БАЙХ УУ? БАЙНА УУ? НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН НЬ ХОВ ХООСОН, ЗӨВХӨН ХҮҮДИЙ НЬ ҮЛДСЭН ГЭДЭГ. ЕР НЬ МАНАЙ УЛСАД ХАР ӨДӨРТ ХЭРЭГЛЭХ МӨНГӨ БАЙХ УУ? МОНГОЛД БҮТЭЭМЖЭЭСЭЭ ХУРИМТЛУУЛАХ ЯМАРЧ ҮЙЛДВЭРЛЭЛ БАЙХГҮЙ. МАН АН УИХ, ЗГ ОТ ТТ ЭНЭ ТЭРЭЭ ЖИЛИЙН ӨМНӨ ЗАРЧИХСАН БАЙЖ МЭДЭХ ЮМ МАГАДГҮЙ ТҮҮНЭЭСЭЭ ОФФШОРТ ХИЙЖ АМЖААГҮЙ ҮЛДСЭН ЖААХАН ЮМАА ТАРААХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ? ГОЛИО МИНЬ ЭЭ
2020-04-15
Уншигч:
Саяхан хурааж авсан 100 сая чинь нилээд болоо биз дээ. Түүнээсээ өгөхгүй юу даа. Одоо бидэнд тийм их мөнгө байхгүй байна тиймээ монголчуудаа
2020-04-15
зочин:
Танай нам хуссан вондын мөнгөнөөсөө өгвөл зүгээрсэн дээ
2020-04-15
irgen:
Bitgii balairaad bai chi mongoldoo baigaa hymyys chin hezyy baina, yaduuchuud mash ih baina tedniigee demjeech…..gadaadad baigaa hymyyst mongo ogohiig esergyyzne, bi ch gadaadad baina yadaj baigaa mongoloosoo mongo avahgui harinch yavuuldag shyy gadaadad baigaa irged ar gertee yavuulsan mongo mongoliin ediin zasagt l noloolj baigaa….12 nastai hyyhed tahir duruu eej, dyy naraa avch amdarch baihad ta nar yu harj suusan be ???? sain sanaatai hymyysiin hycheer ted avragdsan , naanaa baigaa ard tymnee harj yz
2020-04-15
mgl d uuriin hvcheer amidarch henees ch guihgui turiin yamarch hungulultgui amidarch bga ni tegeed shiitgel bljiin uu vhsen atsaa hiij gdagshaa yabsii mgldoo ch hdaad ch amidarch chdahgui tejeeber gulugnvvdiig ulsad ugsun tatbaraar tansagluulahn uu huts ats min
2020-04-15
Bold:
Ene Erdene ih ashanaa mongold bgaa humuusee yaaj gaugui abch ybhaa bodohgui yun gadaad bgaa mongolchuudaa mungu ih hutsandaa gadaad bgaa mongolchuudaa bithii avchir geed hutsaad bisan odoo bantsandaa hudalaa shou hiigeed dagz uursuu uguuguuri namiinhaa hursaasan100 sayaasaa taraa
2020-04-15
Зочин:
Манай Монгол улс шиг ядуу буурай хөрөнгө мөнгө муутай оронд хаана нь тийм их мөнгө байхав дээ. Гадаад улсуудад байгаа Монголчууд өөрсдөө хариуцлатай байх ёстой.
2020-04-15
иргэн:
ЭНЭ ЭРҮҮЛ ХҮНҮҮҮ ??? ЗАСАГ ВЕРУСЭЭС ХАМГААЛАХ ТАЛААР МӨНГӨӨ ЗАРЖ БАЙГААГ МЭДЭХГҮЙ. СӨРӨГ ХҮЧИНДЭЭ БАЙНА УУ БУСДАД АТААРХААД ШЭЭСЭЭ АЛДАХ ГЭЭД БАЙНА УУ АРД ТҮМЭНД ХАЙРТАЙ ДҮРТЭЙ ДАЙСАГНАСАН БОДЛОГОТОЙ ХҮН ЮМ УУ ЭНЭ НАМ ЭНЭ СОНГУУЛИАР АРЧИГДАХ ЮМ БАЙНА ДАА
2020-04-15
Эрдэнэ:
Энэ одоо солиотой амьтан
2020-04-15
Тргэдийн татварын мөнгөөр тоглох хэрэггүй
2020-04-15
Хувиасаа гаргах биз дээ Ер нь төрөөс янз бүрийн мөнгө гаргуулж нэр төр олдог хүмүүсийг сонгохгүй байя
2020-04-15
Үнэн үг:
Эд нар хувийн эрх ашгийн төлөө Монголыг сүйрүүлж байгаа новшнууд, Монгол Улсын өмч харөнгийг хувьчлал нэрээр луйвардаж, үрэн таран хийж идэж ууж Монгол Улсыг 30 тэрбум долларын өрөнд оруулаад ханалгүй одоо 2 их наяд төгрөгийн алдагдалтай арга ядан байгаа, татвар төлөгчдийн мөнгөөр бүтсэн улсын төсвийг самрах арга сэдэждээ. Бах мэт нь хүн амыг нэг их хайралсан, өрөвдсөн дүр эсгэн цаанаа дан хорон санаа, луйвар, Эх орныг минь хорлох аргаа нууж байдаг нь энэ санаачилсан олон үл бүтэх үйлдлээс нь ил болсон.
2020-04-15
Zochin:
Erdene helsen ugee tsairuulah gej iim uom sedjee huurhii zailuul,160 myangan hund sar bur 500$ gevel 2 ih nayad bolno heden sar ugnu gej shoychin gehed denduu bnaa.Mongoldoo avchirna gevel unemshiltei baih bolno.
2020-04-15
Иргэн:
Эрдэнэ дарга 180 градус эргэжээ. Унтаж сэрээд ухаалаг болжээ.
2020-04-15
zochin:
Гадаадад манай хүмүүс хүнд хэцүү байдалд орсон байна. Энэтхэгт эмнчлүүлэхээр очоод хаагдаж хүнсний хомсдол орсон гэж бичиж байна. Энэ мэтээр өлсгөлөнд нэрвэгдэх залуус ч хаа сайгүй байгаа болуу. Энэ хүнд муу байлаа гээд цаад хүмүүсээ бодохгүй юм уу. Монгол хүн зовох цагт нэгэндээ байгаагаасаа сарвайдаггүй бил үү
2020-04-15
Зочин:
Юу вэ энд байгаа хумуусдээ монго огохгуй ялгаад байж гадаадад байгаа хумуус огох нь зов уу ядаж тэр огох 200.0 тог бух хумууст огохыг шаардах хэрэгтэй шуу дээ засаг маш удаан шийдвэр гаргаж байна энэ Оюутолгойн гэрээг ашигтай шийдэхыг шаардаачээ маш их удаж байна мананд бух эрх байгаа шуу
2020-04-15
Kkkk:
Ichsen hun hun alna gej l ene bh daa. Omno n baahan gadaad bgaa irgedee ad uzeed bsn Erdene genet hair zarllaa iy. Ugaasaa orgon bariad ch batlagdahguig n Erdene btgii hel Erdeniin hamarnaas garch bgaa nus n ch medej bgaa.
2020-04-15
Иргэн:
ТИЙМ ЭЭ,ХА,ХА
ИРгэн:
Энэ Бах улсын эдийн засгийг сүйрүүлэх гэж байгаа юм уу? Тэрний оронд Нийгмийн даатгалаас идэж уусан гэгдэх тэр олон зуун сая төгрөгөө эргүүлж төлөх хэрэгтэй.
2020-04-15
!!!!!:
Bitgii tengee gaihuulaad bai chi ! Yasan ih mongotei nowsh we chi ! Chi ter ooroonhoo barj ydsan mongnoosoo og !
2020-04-15
ud:
Tsetserlegt hureelend zartsuulah 3,2 terbumiig tataj ene zardaldaa, esvel gadnaas irsen humuusiinhee teeverleltiin tulsh hool em zereht oruulya.yun usan orgiluur, mod tarih ve
2020-04-15
Хуцаад бай сда сонгуулийн шоу хийгээд бас баахан үхсэн хүний нэрээр мөнгө гусах нь!!!
2020-04-15