Яллагдагч М.Энхсайханы урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан маргааш болно
2020-04-15

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагт товлогдсон.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

/19.6 дугаар зүйл.Хорлон сүйтгэх


1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах


1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
Хэд дахин илүү хорлон сүйтгэсэн Х.Баттулгыг хэзээ шүүх вэ???
2020-04-15
Женкогийн Хэлмэгдүүлэлт:
Энхсайханы хувьд хорлон сүйтгэх ажиллагаа хийгээгүй. Ганцхан буруу шийдвэр гаргуулсан нь ОТ-г ашиглалтанд орсноос хойш 4 жилийн дотор Монголоос эрчим хүч авах тухай Хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг хүчингүй болгохыг зөвшөөрсөн явдал байсан
2020-04-15
ЛХАГВА:
1937-1938 ОНЫ ЭСЭРГҮҮНИЙ ҮЕИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭР ЯПОНЫ ТАГНУУЛ ГЭЖ ГҮТГЭГДСЭН ЛАМ НАРЫГ БАЙЦААСАН БАЙЦААГЧИД "ӨГЛӨӨ ЭРТ ЦАГААН АЗАРГАА УНАЖ ДАВХИАД ТОКИОД МЭДЭЭГЭЭ ӨГДӨГ" БАЙСАН ГЭСЭН МЭДҮҮЛЭГТ ИТГЭДЭГ БАЙСАН ГЭСЭН ШҮҮ. ЭНХСАЙХАН АВИЛГА ЭНЭ ТЭРИЙГ АВСАН БАЙХ МАГАДГҮЙ Ч МОНГОЛУЛСЫГ ХОРЛОН СҮЙТГЭХ, ЭХ ОРНООСОО УРВАХ ХЭМЖЭЭНД ХЭРЭГ ХИЙХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ЭНЭ ТЭР ГЭГДДЭГЧ ХЯТАДАД ОЧВОЛ ОРОН ГЭРГҮЙ АМЬТАНТАЙ АДИЛ БОЛОХОО БҮРЭН МЭДРЭХ ХҮН ГЭРЭЭ ШАТААХ СОЛИОТОЙ ХҮНТЭЙ АДИЛ ЮМ ХИЙНЭ ГЭЖ БОДОГДОХГҮЙ БАЙНА ШҮҮ
2020-04-15
ЛХАГВА:
1938 ОНЫ ЭСЭРГҮҮНИЙ ҮЕИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭР ЯПОН ТАГНУУЛ ГЭЖ ГҮТГЭГДСЭН ЛАМ НАРЫГ БАЙЦААСАН БАЙЦААГЧИД "ӨГЛӨӨ ЭРТ ЦАГААН АЗАРГАА УНАЖ ДАВХИАД ТОКИОД МЭДЭЭГЭЭ ӨГДӨГ" БАЙСАН ГЭСЭН МЭДҮҮЛЭГТ ИТГЭДЭГ БАЙСАН ГЭСЭН ШҮҮ. ЭНХСАЙХАН АВИЛГА ЭНЭ ТЭРИЙГ АВСАН БАЙХ МАГАДГҮЙ Ч МУЛСЫГ ХОРЛОН СҮЙТГЭХ, ЭХ ОРНООСОО УРВАХ ХЭМЖЭЭНД ХЭРЭГ ХИЙХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХЯТАДЫН ЭРЛИЙЗ ЭНЭ ТЭР ГЭГДДЭГЧ ХЯТАД ОЧВОЛ ОРОН ГЭРГҮЙ АМЬТАНТАЙ АДИЛ БОЛОХОО БҮРЭН МЭДРЭХ ХҮН ГЭРЭЭ ШАТААХ СОЛИОТОЙ ХҮНТЭЙ АДИЛ ЮМ ХИЙНЭ ГЭЖ БОДОГДОХГҮЙ БАЙНА ШҮҮ
2020-04-15