Хувийнхаа эмнэлгийг коронавирусийн эмчилгээнд ашиглуулна
2020-04-17

 

Английн “Челси” клуб болон Зааны ясан эрэг улсын шигшээ багийн ахмад хөлбөмбөгч Дидье Дрогба өөрийн хувийн эмнэлгийг covid-19-ийн эмчилгээний төв болгон ашиглуулах саналыг Засгийн газартаа тавьсан байна.

 

Тус эмнэлэг нь 2016 онд өөд болсон хөлбөмбөгчин Лoрен Покугийн нэрээр нэрлэгдсэн бөгөөд Абижан хотод байрладаг юм. Одоогоор тус улсад 654 тохиолдолд бүртгэгдэж 146 хүн эдгээд байгаа бол 6 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

 

Шинээр илэрч байгаа тохиолдлын тоог багасгахын тулд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй гэдгийг домогт довтлогч Дрогба сануулаад коронавирусын эсрэг хүн бүр дор бүрнээ хувийн ариун цэврээ сахиж тэмцэхийг уриалсан байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин