Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2020-04-17

 

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

 

1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

2.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

3.Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудал;

 

4.Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал;

 

5.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

 

6.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

 

7.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

8.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Урваж шарваагүй бол саад болдоггүй юмаа гэхэд шоронд орохгүй л байсандаа?!
2020-04-17
Иргэн:
Урваж шарваагүй бол саад болдоггүй юмаа гэхэд шоронд орохгүй л байсандаа?!
2020-04-17
Иргэн:
Урваж шарваагүй бол саад болдоггүй юмаа гэхэд шоронд орохгүй л байсандаа?!
2020-04-17
Зочин:
Ардын нам ганцхан энэ гишуунээ явуулаад болно гэж байгаа бол уйчлаарай оор зондоо хулгайч гишууд байгаа шуу дээ солтан дамваочир ундармаа учрал энхболд даваасурэн гарамжав сухбат занданшатар гм маш олон гишуун бий шуу дээ ард тумэн та нарыг мартаагуй шуу
2020-04-17