Хилийн чанадад 13 монгол иргэн COVID-19 халдвар авч, долоо нь бүрэн эдгэрсэн
2020-04-20

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхий дахинаа шинэ халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч өдөрт дунджаар 300-500 орчим хүний амь нас эндсээр байна. 

 

Тухайлбал ОХУ-д COVID-19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж 24 цагийн дотор 1785 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Улмаар батлагдсан тохиолдлын тоо 36793-т хүрч, нас баралт 113 бүртгэгдэв. Эрхүү мужид долоон сартай бага насны хүүхэд COVID-19 халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн байна. Шалтгааныг нь урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулан явсны улмаас балархай шинж тэмдэгтэй нян тээгчдээс халдвар тархсан байж болзошгүй гэж үзжээ. 

 

Манай улсын хувьд ажиглалтад 1229 хүн байна. Үүнээс дөрвөн хүн гарч дөрвөн хүн нэмэгдэж ажиглалтад оржээ. Ажиглалтад байгаа халдвартай найман хүн, хавдартай 35 хүнд COVID-19 илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй аж.

 

Гадаадын улс оронд COVID-19 халдвараар монголын 13 иргэн өвчилсөн байна. Үүнээс таван хүний тусгаарлалтын хугацааа дууссан, таван иргэн бүрэн эдгэрсэн мэдээлэл өгчээ. Тухайлбал Швед улсад хоёр, Швецарь улсад хоёр иргэн тус тус COVID-19 халдвар авсан ч давтан шинжилгээгээр хариу эерэг гарч, бүрэн эдгэрч хэвийн амьдралдаа шилжиж, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлж байгаа аж. 

 

Мөн ОХУ-д гурав, Ирландад дөрвөн хүн өвчилсөн мэдээллийг Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн байна. Эдгээр иргэн ЭМЯ-ны ажилтнуудтай байнгын холбоотой байгаа бөгөөд тусгаарлалтын хугацаа дуусаад шинжилгээний хариу өгсөн тухай мэдээлжээ. БНСУ-д хоёр хүн өвчилсөн ч бүрэн эдгэрсэн тухай өмнө нь мэдээлсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг өвчтөн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт, ажиглалтад шилжиж байна. Тандалтын зорилгоор дөрвөн хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнийг давтан шинжилгээ хийхэд 16 хүнээс вирус илрээгүй ч нэг иргэнээс COVID-19 халдвар илэрсэн. Энэ иргэн нь Улаан-Үдээс Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн Мосвка хотын Төмөр замын дээд сургуулийн оюутан" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголчууд өвчилдөггүй гэж худлаа ярихаа болих хэрэгтэй. Ихэнх нь хараар байгаа болохоор эмнэлэгт хандаж чадахгүй байгаа мэдээлэл хоорондоо өгдөггүй хүмүүс. Дундад азийнхан аялал жуулчлал бараг байхгүй улсууд. Гадаадад байгаа хүн ч цөөхөн бас эрт хилээ хаацгаасных. Хоорондоо үнсэлцэж мэндэллэггүй
2020-04-21
Chicago-d bgaa olon Mongolchuud COVID-oor uvchilsun bgaa shuu. Nyamaa Nyamsuren gej huntei holbogdoj medeelel avaarai.
2020-04-20
Chicago-d bgaa olon Mongolchuud COVID-oor uvchilsun bgaa shuu. Nyamaa Nyamsuren gej huntei holbogdoj medeelel avaarai.
2020-04-20
доод зочин -д:
Гүжирдэгчээ бичлэг нь байгаа шүү. Монголын ард түмэн 2 чихээрээ бүгд сонссон. Үргэлж шударга бусаар бүү амьдар
2020-04-20
зочин:
хүний нэрээр битгий худлаа яриад бай муу дурөкөө
2020-04-20
Зочин:
Эдгэрсэн гээд байх юм нэг л авцалдахгүй л байгаа юм даа вакцин гараагүй эмчлэх эм тариа нь тодорхойгүй гэсэн мөртлөө юугаар яаж эмчлэгдээд байгаа юм бол нэг л нууц Но-той вирус зуун хувь эмчлэгдэх үү одоо болтол элэг дохын вирус бүрэн эмчлэгдэхгүй л байгаа биз дээ
2020-04-20
"БИД МОНГОЛД ТАРХАХЫГ МЭДЭЖ БАЙСАН ". ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл,
2020-04-20
доод зочин -д:
Гүжирдэгчээ бичлэг нь байгаа шүү. Монголын ард түмэн 2 чихээрээ бүгд сонссон. Үргэлж шударга бусаар бүү амьдар
зочин:
хүний нэрээр битгий худлаа яриад бай муу дурөкөө
"БИД МОНГОЛД ТАРХАХЫГ МЭДЭЖ БАЙСАН ". ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл,
2020-04-20
Д,Нямхүү, их эмч А.Амбасэлмээ болон бүх эмч, сувилагч, асрагч нартаа баяр хүргэе!
2020-04-20