ВИДЕО: Шатахуун түгээх газруудад шалгалт хийнэ
2020-04-20

 

 

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва:

 

-МХЕГ, АМГТГ, Стандар хэмжилзүйн газраас ажлын хэсэг гарч шатахуун импортлогч  аж ахуй нэгжүүдэд шатахууны чанар дүүргэлтэд  хяналт шалгалт хийх  ажлыг эхлүүлж байна. Төрийн байгууллагууд байнга шалгалт хийж, шаардлага тавьж ажилласан ирсэн.

 

Харин энэ удаагийн шалгалт коронавирусийн энэ цаг үед хийж байгаагаараа онцлог. Шалгалт хийх хоёр ажлын хэсэг гарсан. Шатахуун түгээх газруудад  түүврийн аргаар хяналт шалгалт хийнэ. Уг шалгалтад иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах боломжой. АМГТГ, стандарт хэмжилзүйн газар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын ажлууд байнга хийдэг. Шалгалтын дүгнэлт энэ долоо хоногт гарч,  ирэх долоо хоногт албан ёсоор танилцуулна хэмээн мэдээллээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

- Шатахуунын чанар  ямар байна вэ?

 

-Шалгалтын хариу гараагүй байхад бид хэлэх боломжгүй байна.

 

-Шатахууны үнэ буурч байхад яагаад өргөн хэрэглээний барааны үнэ  буурахгүй байна вэ?

 

-Шатахуун 50 төгрөгөөс эхлээд 330  төгрөг хүртэл буусан байна. Байгууллагууд ямар түвшинд бууруулах боломж байгаа талаар судалгаа гаргаж ажиллаж байна. Харин бусад үйлчилгээний  байгууллагуудыг үнээ буулгах   уриалга гаргасан. Бид үнээ буулгах байх гэж найдаж байна.

 

-Уриалга гаргаад зогсохгүй торгох арга хэмжээ авах уу?

 

-Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс ажиллаж байна. Аж ахуй нэгж, байгууллагыг  торгохыг урьтал болгохгүй байна. Тийм учраас уриалга гаргаж ажиллаж байна.

 

-Яагаад заавал шалгалтаа зарлаж хийж байна вэ?

 

-Одоо очоод зөрчил гаргасан газрууд шууд засаад  явчих боломжгүй. Иргэд та бүхэн 115 дугаарт  санал хүсэлтээ илгээж болно.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ мэтийн малыг даруй огцоруулж хийж чаддаг олигтой хүн тавих хэрэгтэй суудал бөглөсөн малаа ажилаа өгч монголын ард түмэнд буян болооч,
2020-04-21
Zochin:
shalgana geed zarlachihaar chin negee muu muuhaigaa nuugaad argalaad engerdeg yum baiga biz dee, duugai ochood shakgachihad yadag yum be, estoi ajlaa hiihgui yum, iim baihad yamar shudraga erseldeh be, hereglegchid ch gesen tiim gazruudaasbenzin tosoo avahgui boikotlood temtsej surmaar yum
2020-04-20
irgen:
soliotoi um shig shalgalt hiine geed l hevleliin hural zarlaad….ajlaa hiij medehgui ta nar duugai ajlaa hiij shalgah estoi gazruudaa shalgachihaad daraa ni medeelel ogch baigaach !!!!!
2020-04-20
irgen:
soliotoi um shig shalgalt hiine geed l hevleliin hural zarlaad….ajlaa hiij medehgui ta nar duugai ajlaa hiij shalgah estoi gazruudaa shalgachihaad daraa ni medeelel ogch baigaach !!!!!
2020-04-20
Hg:
Ene ajlaa medehgui dongio gar bn do. Zasaj chadahgui gn uu. Huuramch benzinee zaraad bj bai gsn ug uu
2020-04-20
Иргэн.:
Шалгалтыг ЗАРЛАЖ хийдэггүй юм. Гэнэтийн байдлаар түүвэрлэн цагийн зөрөөтэй,эсвэл давтамжтай хийдэг юм шүү.Шалгалт хийх багийн бүтэц бүрэлдэхүүн,цаг хугацааг ч гэсэн нууцалж,тухайн мөчид зарладаг.Танай байгуулга дотороос мэдээлэгч байхыг үгүйсгэхгээр зохион байгуул.Ажил хийж сурах ч болоогүй,түүхий байна.
2020-04-20
Шалгалтыг ЗАРЛАЖ хийдэггүй юм. Гэнэтийн байдлаар түүвэрлэн цагийн зөрөөтэй,эсвэл давтамжтай хийдэг юм шүү.Шалгалт хийх багийн бүтэц бүрэлдэхүүн,цаг хугацааг ч гэсэн нууцалж,тухайн мөчид зарладаг.Танай байгуулга дотороос мэдээлэгч байхыг үгүйсгэхгээр зохион байгуул.Ажил хийж сурах ч болоогүй,түүхий байна.
2020-04-20
shalgaltaa zarlalgui xiivel yadag yum boldoo bid ochij yavna eldev zuilee daldlaarail gej bgaa yum bxdaa
2020-04-20
Бат:
шалгалт гарлаа шүү юмаа янзалаарай гэж байна шүү. үүргээ төр засаг сайн биелүүлж байгаа шүү гэж байна шдэ
2020-04-20
шалгалаа шүү гэж зарлаж бгаад шалгадаг гэнэ ээ
2020-04-20