Парламентын нэр хүндийг сэвтээсэн хариуцлагыг хэн хүлээх вэ?
2020-04-20

 

Хуулиараа хоёрхон сарын дараа энэ парламент 73 гишүүнтэй бүрэн эрхээ дуусгавар болгон өндөрлөх нь ээ. Учир нь УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон чөлөөлөгдөн, шалгагдаж байгаа бол гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн хуулийн байгууллага нууцын зэрэглэлтэй хэрэг холбогдуулан шалгаж байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болголоо. УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас нэр бүхий гишүүдийн хамаарал бүхий компанид хууль бусаар зээл олгосон үндэслэлээр мөн л хуулийн байгууллагад шалгуулж байгаа билээ. Бүрэн эрхээ түдгэлзүүлж, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн дээрх гурван эрхэм эрх баригч хүчин МАН-ынх. Гишүүдийг чөлөөлснээр энэ парламент хийгээд МАН хариуцлага хүлээлгэж, хариуцлагатай ажиллаж, шударга ёс тогтоож байна гэвэл том эндүүрэл. Энэ парламентад хариуцлага тооцуулах гишүүд Б.Батзоригоор дуусгавар болохгүй. Эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-аас зээл авсан 40 гишүүн байгаа гэх мэдээлэл бий. Үүн дотор УИХ-ын гишүүн Л.Энхболд, О.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир нарыг нэр заан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокуророос ирүүлсэн ч МАН-ын бүлэг гишүүдээ хамгаалсаар ирсэн. “Дахиад нэр бүхий гишүүд шалгагдаж байгаа бол бүгдийг нэг мөр чөлөөлөх асуудал оруулж ирэх нь зүйтэй” гээд асуудлыг түр намжааж, цаг хожсоор өнөөдрийг хүрсэн.

 

2016 оны УИХ-ын сонгуулиар сонгогчид төрийг тогтвортой ажиллуулах алсын ухаанаар сэтгэж МАН-ыг парламентад үнэмлэхүй олонхи 65 суудлаар сонгосон. Харин монголын улс төрийн ууган хүчин МАН сонгогчдын итгэлийг дааж, төрийг тогтвортой удирдаж чадсан уу гэдгийг олон түмэн өнгөрсөн дөрвөн жилд харлаа. Үнэмлэхүй олонхи өнгөрсөн хугацаанд Засгийн газраа огцруулж, УИХ-ын даргыг хууль баталж чөлөөлсөн.

 

Парламент хариуцлагатай, ёс зүйтэй байж төрийн нэр хүнд өсч, төрдөө итгэх түмний итгэлийг сэргээнэ гэж УИХ-ын үе үеийн дарга нар ярьсаар ирсэн.  Гэвч энэ үгний үнэ цэнийг эрх баригчид өөрсдөө мохоож байна. Үг, үйлдлийн зөрүү түмний төрөө дээдлэх итгэлийг ч алдаж байгаа.

 

Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар хуралдаанаа зохион байгуулдаг болсон гээд түүхийн хуудснаа цохолж тэмдэглэх тодотголтой. Сар гаруйхны дараа мөрдөгдөх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрыг шинээр бүрдүүлэхээр байгаа. Гэвч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар түрдээ шилжилтийн хууль мөрдөгдөнө гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн өөрчлөлт мөрдөгдөөд эхэлсэн л бол ёслон хэрэгжүүлэх үүрэгтэй. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн 100 хувь парламентаас бүрдсэн Засгийн газрын танхимд Үндсэн хуулийн өөрчлөлт хамаарахгүй, шинэ парламентад хамааралтай гэж хууль тогтоогчид тайлбарлаад эхэлсэн. Хэрвээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед хамаарахгүй бол  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхдээ  хэрэгжих хугацааг нь тусгайлан тусгаад өгч болох л байсан. Хууль боловсруулагчид, хуульчдын дунд энэ асуудал маргаан дэгдээсээр Үндсэн хуулийн мөрдөх хугацаатай золгох нь. Тэр үед дахиад хариуцлага сөхөгдөж, ҮХЦ-д иргэний гомдол очих магадлалтай. Энэ тохиолдолд дахиад л парламентын нэр хүнд сөхөгдөнө.

 

Ер нь гишүүдийн ёс зүйг цагтаа хуралддаггүй, ирцээ бүрдүүлдэггүй, чуулганы танхимд телевизийн камер хараад попордог гэх  хүрээнд шүүмжилдэг байсан нь үеэ өнгөрөөжээ. Тэгээд ч энэ удаагийн Б.Батзоригийн  хууль бус үйлдэл хувийн бус намын даалгавар гэж ажиглагчид таамаглаж айгаа. Олон нийтэд дэлгэгдсэн баримтаар МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан байсан нь "нотлогдсон". Тиймээс үүнийг нэр бүхий  албан тушаалны гэхээсээ нэг намын бодлогоор хэрэгжсэн хууль бус ажиллагаа гэж шүүмжилсээр ирсэн.

 

Улсаа биш намаа бодож зээл олгох шийдвэрийг үзэглэсэн иргэн Б.Батзоригийн хэрэг шүүхээр хэлэлцэгдээд явна. Шийдвэр гаргахад нөлөөлсөн намын эрх мэдэлтнүүд, журмын нөхөд цаашид хэрхэх вэ гэдэг дараагийн асуулт гарч байгаа. Намын даалгавар парламентын нэр хүндийг  сэвтээснийг хэн хариуцах вэ? Энэ бол нэг хүнд бус нэг намд хаяглагдах хариуцлага. Тэгвэл парламентын гаднах МАН-ын дарга У.Хүрэлсүх уу, УИХ-ын дарга Г.Занданшатар уу.  МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн биш ч эрх баригчдыг гаднаас бүхэлд нь удирдаж байгаа. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ парламентын ангийн дарга. Тэгээд ч өөрийнх нь нөхдийн санаачилсан хуулиар УИХ-ын даргыг чөлөөлж болох  цоо шинэ заалт УИХ-ын тухай хуульд тусгасан. Нэг хүнд зориулсан, нэг удаагийн хууль бус байлтай. Цаашлаад үнэмлэхүй олонхиор засаглаж байгаа эрх баригч хүчин МАН 62-уул бүрэн эрхийн хугацаа дуусгавар болгосноо сонгогчдодоо хэрхэн тайлбарлах вэ?

 

Дараагийн УИХ-ын сонгуулиар ямар ч улс төрийн хүчин олонхи болсон хөшигний цаана хууль бус үйлдэл гаргахгүй гэдэгт итгэх цагаан цаас мэт ард түмэн биш шүү, бид.  

Н.Энхбат 

Shuud.mn
Сонин хачин
Kaz:
LALARIIN KAZUUDAAS HAMAG YUM BOLJAIGAAN, MONGOL NERTEI NEREE NUUSAN KAZUUDIIG TURIIN ALBANAAS NEN DARIU ZAUILUUL, ULS ORNIIG MINI SAMARCH DUUSLAA, HUDLAA EH ORONCH TSARAILAN EH ORNII HUGJILD GAI BOLSON LALARUUDIIG KAZAHSTAN RUU NI HUUJ GARGA, BAYANULGIIG TATAN BUULGA
2020-04-21
Kaz:
LALARIIN KAZUUDAAS HAMAG YUM BOLJAIGAAN, MONGOL NERTEI NEREE NUUSAN KAZUUDIIG TURIIN ALBANAAS NEN DARIU ZAUILUUL, ULS ORNIIG MINI SAMARCH DUUSLAA, HUDLAA EH ORONCH TSARAILAN EH ORNII HUGJILD GAI BOLSON LALARUUDIIG KAZAHSTAN RUU NI HUUJ GARGA, BAYANULGIIG TATAN BUULGA
2020-04-21
Kazahuud:
LALARIIN KAZUUDAAS HAMAG YUM BOLJAIGAAN, MONGOL NERTEI NEREE NUUSAN KAZUUDIIG TURIIN ALBANAAS NEN DARIU ZAUILUUL, ULS ORNIIG MINI SAMARCH DUUSLAA, HUDLAA EH ORONCH TSARAILAN EH ORNII HUGJILD GAI BOLSON LALARUUDIIG KAZAHSTAN RUU NI HUUJ GARGA, BAYANULGIIG TATAN BUULGA
2020-04-21
Түлшний утаа хортой эсэхийг ард түмний амь нас эрүүл мэндээр туршиж байна. 4-5 жилийн дараа уушигны хорт хавдар, асма, амьсгалын дутагдал хэр их байхаас түлшний чанарын үнэлгээ гарна. Уул нь лабарторид шинжлээд тогтоох ёстой боловч Хүрэлсүх дарга болж л байвал үхсэн хүний болно уу амьд хүний болно уу гэдэг нь тэрэнд огт хамаагүй ажээ
2020-04-20
Иргэн.:
2012-2016 онд Засаг барьсан нөхөд олиггүй байсан тул өнөөгийн олонхи бий болсон.
2020-04-20
МАН:
ТЭГСЭН , ӨӨРСДӨӨ Л САЙН ХУЛГАЙЛЛАА
2020-04-20
БУСАД 48- ИЙ НЬ БАС ОРУУЛЖ ИР
2020-04-20
Иргэд хэрэглээд маш сайн түлш болсон гээд дүгнэсэн шүү дээ. 20 жилийн дараа утаагүй өвлийг үзлээ. Энэ чинь л үр дүн. Алдаа оноогоо засаад сайжруулаад явахад болоо.
2020-04-20
Зочин:
Монгол төрийн тэр парламентын нэр хүндээ өөрсдөө л сэвтүүлж бузарласан шүү дээ үнэн хэрэгтэй тэнэгүүд бусдаас буруугаа хайна биз өөр яадгийн жирийн иргэнд л айлгаж дарамталж хариуцлага яригддаг болохоос эд нар хариуцлага ёс зүй ёс суртахуун ичих булчирхай гэсэн үг үгийн санд нь байхгүй мэдэхгүй л байх
2020-04-20
irgen:
Tegeed hamgiin aimaar ni : ed nar ih hurliinhan chin toriin byh alband ooriin ger byl, hamaatan sadan, ah dyy naiz nohod taniliin tanil geed chiheed dyyrgechihsen…..Mongol uls byhel byten systemeeree horlogdchihiood baina shyyde ard tymen minee …!!!!!!!!!!!!!!!!!
2020-04-20
irgen:
ene chin zovhon ilreed baigaa bagahan heseg ni shyydee…irged songuulid ene 30 jil bolson hymyysiig dahiad songovol eh oron ard tymnii omno hiih tyyhiin tom aldaa bolj Mongol dahiad 30 jil luivarduulaad duusna gesen yg mongol gej yariadch yahav hezeech bosohgui, odoo bas gadniihan mongoliig hir ih tagnuuldaj huivaldaj gartaa hiichihsen baigaa um bilee byy med shyydee...
2020-04-20
Бат:
хэт үнэмлэхүй олонхоороо сонгосон ард түмэн хариуцлагыг нь хүлээх ёстой
2020-04-20
dava:
10 emegtei gishuunees hed n hel am hereg tuvugt orootsoldov? Teheer ushuu tulhuu garaad irvel yah ym? Uls oron hugjih bolomj garah uu???
2020-04-20
Зочинэ:
Энэ онгорч буй 4 жил нэг намыг хэтэрхий олоноор сонгосон болохоор ямарч хяналт байхгуй идэж ууж хулгай хийж банк дамбууруулах банкнаас монго авах хучин хийх ер нь хийгээгуй юм байхгуй шуу одоо энэ онд арай оор хяналттай байхаар сонгосон нь дээр юм байна даа
2020-04-20
Иргэн.:
2012-2016 онд Засаг барьсан нөхөд олиггүй байсан тул өнөөгийн олонхи бий болсон.
МАН:
ТЭГСЭН , ӨӨРСДӨӨ Л САЙН ХУЛГАЙЛЛАА
МАН ТТТүлшний чанарыг яагаад гаднын лаб-д явуулж шалгуулснаа тайлагнасангүй вэ. Энэ түлшний хими технологийн чанарыг шалгуулахгүй бол ирэх өвөл энэ чигтээ орох юм бол бид шууд улсаараа чадархаар байна. Энэ өвөл хүн бүр маш хүнд ханиадаар өвчилснөө бичиж, ихэнх нь корона гэж бодож эргэлзэж байна. Энэ бол коронавирусээр үүсгэгдсэн ханиад биш. Харин өнгөгүй утаагүй юм шиг хэрнээ маш хоруу чанар өндөртэй шахмал түлшнээс болж УБ тэр чигээрээ хоолой бачуурч ханиад хүндэрч зарим тохиолдолд хатгаа нь хүндэрч өвөлжсөн. Ирэх өвөл яах вэ маш эргэлзээ айдас байна коронавирус ч ирэх 11 сард бас л айдас дагуулна юм юм давхцана. Танай намын бүлэг яагаад үүнийг авч хэлэлцэхгүй байна вэ. Хичнээн хүн угаартаж үхэж үрэгдсэн, хордсон тухайд огт яриагүй шүү. Тэр бол тусдаа асуудал
2020-04-20
Түлшний утаа хортой эсэхийг ард түмний амь нас эрүүл мэндээр туршиж байна. 4-5 жилийн дараа уушигны хорт хавдар, асма, амьсгалын дутагдал хэр их байхаас түлшний чанарын үнэлгээ гарна. Уул нь лабарторид шинжлээд тогтоох ёстой боловч Хүрэлсүх дарга болж л байвал үхсэн хүний болно уу амьд хүний болно уу гэдэг нь тэрэнд огт хамаагүй ажээ
Иргэд хэрэглээд маш сайн түлш болсон гээд дүгнэсэн шүү дээ. 20 жилийн дараа утаагүй өвлийг үзлээ. Энэ чинь л үр дүн. Алдаа оноогоо засаад сайжруулаад явахад болоо.
Зочин:
Одоо их хурлыг сонгохдоо хулгай хийдэг худлаа ярьдаг хумуусийг битгий сонгоо харин энэ улс орноо аваад явахаар шинэ залуу эмэгтэй хумуусийг тулхуу сонгох хэрэгтэй юм байна ялангуа олон жил 2 - оос дээш суусан ноходыг бол бур хэрэггуй ногоо хэдэн тэтгэвэрийн овгон эмгэн нарыг битгий сонгоорой хувилдаан хийгээд сурсан дэмий байхаа
2020-04-20
JDYCHID:
Hulgaichidin darga gahain honshoor
2020-04-20