МАН: Онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийднэ
2020-04-20

 

Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.  

 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн. Мөн коронавирустэй холбоотой бие даасан хууль батлахтай холбоотойгоор төслийн талаар санал солилцсон. Цаг үеийн асуудал болон ноолуурын үнэ, хаврын тариалалтын бэлтгэх ажлыг хангах чиглэлээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн.

Энэ тавдугаар сарын 25-аас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулан батлах 40 гаруй хууль байгаагаас 10 орчим хуулийг хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгаа. Тухайлбал, УИХ-ын тухай хууль, чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг хуулиудыг хэлэлцэх шаардлагатай учраас тавдугаар сардаа багтаан хэлэлцэж дуусгахаар бүлэг зөвшилцсөн.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 

 

-Коронавирусийн халдвар цар тахалтай холбоотойгоор нэг удаагийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ хууль хорио цээрийн дэглэм тасарсан өдөр хүчингүй болох юм. Өнгөрсөн хугацааны үйл явдал, туршлага, олон асуудлыг дүгнэж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай нөхцөлд иргэдийн эрхэд тодорхой хязгаарлалт хийх зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт юм. Гол зарчим нь Засгийн газарт онцгой үүрэг өгч, холбогдох албаныхны үүрэгжүүлж, тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарах зэрэг асуудлыг хуульд тусгасан. Ялангуяа Монгол Улсад УИХ-ын сонгууль зохион байгуулахад том үүрэг гүйцэтгэх хууль юм. Цар тахалтай холбоотойгоор төрийн болон аж ахуй нэгж, иргэдийн эрх үүргийг зааж өгч, хариуцлагын асуудлыг чангатгасан. Хүний эрх зөрчигдөхөөс, зүй зохисгүй халдах, арьс өнгөөр ялгаварлахгүй байх зэргийг бодлогын хувьд тусгасан. Хэвлэл мэдээллийн гол үүрэг нь иргэдийн эрхийн хязгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналтаа алдах үед маш сайн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хуульчилсан. Хуулийн төслийг бүлэг мөн дэмжиж, онцгой горимоор хэлэлцэнэ.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Иргэд маск зүүгээгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

 

-Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар шийтгэх бөгөөд торгуулийн арга хэмжээг нь өндөрсгөж өгсөн. Торгуулийг өндөр болгож, шаардлагатай бол эрхийг нь хязгаарлах, баривчлах ч арга хэмжээ авч болохоор зохицуулсан.

 

-Онцгой нөхцөлд алба хааж байгаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ гэж тусгажээ. Энэ талаар...?

 

-Төрийн тусгай чиг үүргийн байгууллага цаг наргүй ажиллаж байна. Хүний нөөц хязгаарлагдмал байгаа. Ийм илүү цагийн хөлсийг өнөөдрийг хүртэл бодож олгоогүй байгааг хуульчилж олгоно. Мөн онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдэх талаар заалт оруулсан. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Санал авах санаатай юу, эд нар бур улайрчихаж, орон сууцаа шийдуулчихээд санал огохдоо сайн хумуусийн нэрийг дугуйлнаа, та нар бол горьдсоны гарзаа.
2020-04-21
МАН ЫН МАНГАР ЖДҮЧИН ХҮҮХЭН ТОГТОХСҮРЭНГИЙН ХАЖУУД ГӨЛИЙЖ ЗОГСОХ ХОББИТОЙМУУ ЯМАР УЧИРТАЙН
2020-04-20
Цар тахлын улмаас хямрал нүүрлэж байгаатай холбоотойгоор Японы Засгийн газар тавдугаар сараас эхлэн иргэддээ нэг удаад 100 мянган иен /монгол мөнгөөр 2,4 сая төгрөг/ өгөхөөр болжээ.
2020-04-20
Зочин:
Энэ бол сонгуулийн хууль зорчсон асуудал шуу дээ сонгуулийн дараа хийж болно шуу дээ
2020-04-20