ФОТО: Том оврын автомашин айлын байшин мөргөсөн ноцтой осол гарчээ
2020-04-20

 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өнөөдөр /2020.04.20/ том оврын автомашин айлын байшин мөргөж, нураасан осол гарчээ.

 

Тодруулбал, "Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 1 дүгээр гудамжинд иргэн Д-ын Хово загварын ачааны автомашин айлын байшин мөргөж хүн хавчуулагдсан байна" гэсэн дуудлага 2020.04.20-ны өдрийн 12:40 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 12:55 цагт очиж байшингаас иргэн Ц /28 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/ нарыг аварч гарган, жолооч Д/28 настай, эрэгтэй/ автомашины жолооны хүрдэнд хавчуулагдсаныг эсэн мэнд гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТөвийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгчээ. Мөн хэргийн газрыг Тээврийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.

 

Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
12.30 цагийн хооронд гэнээ. Оркууд яасан их болж бнаа.
2020-04-21
аль аль нь энэ гэр ч хөөрхий амьдралаа залгуулж буй жолооч залуу ч хөөрхий өрөвдөж байна
2020-04-20
эвий эвий
2020-04-20
аль аль нь энэ гэр ч хөөрхий амьдралаа залгуулж буй жолооч залуу ч хөөрхий өрөвдөж байна