Л.Мягмарсүрэнгийн амжилт Монголын шатрыг дэлхийд гоёлоо
2020-04-21

 

Дэлхийн шатрын холбооноос шатрын спортод амьдралаа зориулсан шатрын ахмад зүтгэлтнүүдэд зориулсан тэтгэлгийг дөрвөн тивийн 16 орны 17 ахмад шатарчин, дасгалжуулагч, шүүгч, шатрыг хөгжүүлэгчдэд хүртээхээр шийдвэрлэсэн.

 

Монгол Улсаас Дэлхийн шатрын холбооны "Алтан ном"-д нэрээ мөнхөлсөн, 1960 оноос хойш Дэлхийн шатрын олимпиадад 10 удаа оролцож, дэлхийн шилдгүүдтэй хүч үзэж явсан, шатрын спортын анхны Гавьяат тамирчин, олон улсын мастер Лхамсүрэнгийн Мягмарсүрэн шилдэг тамирчнаар шалгарч 2000 еврогийн тэтгэлгийг авсан билээ.

 

МШХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав өчигдөр ахмад мастераа хүлээж авч уулзан Дэлхийн шатрын холбооноос илгээсэн захидлыг дамжуулж хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр хэлэхдээ "ахмад шатарчин, шатрын спортын анхны Гавьяат тамирчин, олон улсын мастер Л.Мягмарсүрэнгийн шатарт зориулсан итгэл, сэтгэл, зүтгэлээр олж авсан энэ хүндтэй амжилт Монголыг дэлхийд гоёлоo" хэмээн дурдав.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
irgen:
goe saihan medee, bayar hyrgie
2020-04-21
Шатар монголоос гаралтай юм чинь аварга болмоорин
2020-04-21