ВИДЕО: ОБЕГ-т “Дэлхийн зөн Монгол”-оос ариутгалын төхөөрөмж хандивлалаа
2020-04-21

ОБЕГ-т “Дэлхийн зөн Монгол” байгууллагаас халдвар хамгааллын иж бүрдэл төхөөрөмж гардууллаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дэлхийн зөн Монгол” байгууллагын хүмүүнлэгийн онцгой байдлыг хэлтсийн менежер н.Өлзиймаа:

 

-Дэлхийн 100 гаруй улс оронд хөгжлийн, нөлөөллийн, гамшгийн менежментийн үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 25 жил болжээ. Энэ хугацаанд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд бидний маш сайн хамтрагч бол ОБЕГ газар. Тийм учраас  56 сая төгрөгний өртөг бүхий ариутгалын таван төрлөөс бүрдсэн хамгаалалтын иж бүрэн хувцас хэрэгсэл хандивлаж байна.

 

Мөн манай байгууллагаас  коронавирус Монгол дахь нөхцөл байдлын хүрээнд зургаас сарын хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 01-ээс хэрэгжүүлж эхлээд байна. Төсөл хөтөлбөр 2,3 сая долларын санхүүлжилттэй. Төслийн чиглэл нь  ард иргэдэд халдвараас сэргийлэх сурталчилгаа, мэдээ мэдээлэл зөвлөмж өгөх зорилготой гэв.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин