Хойд Солонгост сургуулиуд хичээллэж эхлэв
2020-04-21

БНАСАУ-ын их дээд сургуулиудын оюутнууд болон ахлах ангийн сурагчид урт хугацааны хөл хорионы дараа хичээлдээ орсон талаар Хойд Солонгосын Naenara сайт мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 20-ны даваа гаригаас эхлэн сургалтын үйл ажиллагаа сэргэсэн байна. Оюутнуудыг хичээлдээ ирэхэд нь сургуулийн орох хаалганы хажууд халууныг нь шалган, амны хаалт зүүхийг шаардаж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, БНАСАУ-д COVID-19 вирусийн халдварын тохиолдол нэг ч бүртгэгдээгүй гэж тус улс мэдэгдсэн. Гэхдээ цар тахлаас сэргийлэх үүднээс хилээ хаах, хөл хорионы хяналтыг чангаруулах зэрэг багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин